Ялалт байгуулснаа Назарбаев мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Ялалт байгуулснаа Назарбаев мэдэгдэв

Казахстан улсын хүн амын тал хувь буюу 9,2 сая хүн ерөнхийлөгчийн сонгуульд оролцож саналаа өгсөн байна. Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев олонхийн санал авч,  тус орны ерөнхийлөгчөөр  сонгогдох анхан шатны ялалтаа байгуулсан тухайгаа урьдчилан мэдэгдээд байгаа ажээ. Тооллогын эцсийн дүнгээр 50 хувиас дээш санал авч чадсан нь нотлогдох юм бол ерөнхийлөгчөөр шууд дахин сонгогдох  бөгөөд 50 хувь хүрээгүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр өрсөлдөгч хоёр дахь шатны сонгуульд оролцох юм байна.

Сонгуулийн явцыг  ажиглахаар 1059 ажиглагчид, гадаадын 200 сэтгүүлчид хүрэлцэн иржээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд 22 хүн нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргаснаас казахуудын коммунистуудын удирдагч Жамбыл Ахмедбеков,  Эх орончдын намаас  Думийн гишүүнээр сонгогдсон  Гани Касимов, бие даасан өрсөлдөгч Мелс Элеусизов нар өрсөлдөхөөр болж, 11 өрсөлдөгч казах хэлний шалгалтад унаж, долоон өрсөлдөгч Сонгуулийн хорооноос тавьсан шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар  хасагдсан байна.
Казахуудын удирдагч Назарбаев бүр 1989 онд Зөвлөлт засаглал оршин тогтнож байх үед төрийн эрхэнд гарсан бөгөөд 2012 онд явагдах ёстой байсан сонгуулийн хугацааг урагшлуулан энэхүү сонгуулийг хийлгэсэн ажээ.

Эх сурвалж:EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж