75 мянган айлын сууц барихад 17 их наяд шаардана

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

75 мянган айлын сууц барихад 17 их наяд шаардана

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаар нийт долоон асуудал авч хэлэлцсэн бөгөөд энэ талаар бүлгийн дэд дарга Л.Гантөмөр сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ.
Сүүлийн жилүүдэд гол горхи, нуур цөөрөм их хэмжээгээр ширгэж, устан үгүй болж байгаа тул Засгийн газраас өнөөдрийн цэвэр усны нөөцөө хамгаалах зорилготойгоор Ус үндэсний хөтөлбөр боловсруулсан байна.  Нөгөөтэйгүүр, хот суурин газрынхны ундны усыг хэрхэн хангах нь тодоорхойгүй байгаа аж. Цаашид хэрэглэсэн усаа цэвэршүүлж, унданд дахин ашиглах, бололцоогүйг нь үйлдвэр болон өөр зориулалтаар ашиглах хэрэгтэй гэсэн саналыг бүлгийн гишүүд гаргажээ. Мөн усны нөөц бүрдүүлж, цөөрөм, усан сан байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэп 3.3 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд 10 жилийн хугацаанд хоёр үе шаттай хийх аж.

“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг гишүүд цаг үеэ олсон асуудал хэмээн үзэж, санал нэгтэйгээр дэмжсэн.  Ипотекийн хууль батлагдсан, одоо Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан хөрөнгийн зах зээлийн тухай хуулийг батална. Уг ажлыг хийснээр нийслэлийн гэр хорооллын асуудлыг шийдэж, агаарын бохирдлын хэмжээг бууруулна. Засгийн газраас оруулж ирсэн хөтөлбөрт 75 мянган айлын орон сууц барихаар тусгажээ. Энэ ажилд 17 их наяд төгрөг шаардлагатай. Одоогоор энэ хэмжээний хөрөнгө байхгүй. Тиймээс стратегийн орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, урьдчилгаа төлбөр авах замаар шийдвэрлэнэ гэж үзэж байгаа. Үүнийг судлуулахаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаар ахлуулсан ажлын хэсэг томилжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж