Шакийн эргэн ирэлт бүтэлгүйтлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Шакийн эргэн ирэлт бүтэлгүйтлээ

Ахмад оддынхоо амжилт буурахаас өмнө дахин нэг удаа аваргын төлөө зүтгэж байгаа “Бостон Селтикс” асуудалд орж байна. Учир нь плей-оффын шатанд ихээхэн тус хүргэнэ гэгдэж байсан төвийн тоглогч Шакил О’Нил өнөөдөр дахитн гэмтжээ. Баруун хөлөндөө авсан гэмтлийн улмаас 27 тоглолт өнжсөн тэрбээр өнөөдөр “Детройт Пистонс”-ын эсрэг хийсэн тоглолтод эргэн ирсэн ч эхний үеийг ч дуусгаж амжилгүй талбайг орхисон байна.

NBA-д тоглож байгаа хамгийн ахмад тоглогч энэ улиралд хоёр дахь удаагаа эргэн ирсэн ч дахин бүтэлгүйтлээ. Тэрбээр улирлын эхэнд мөн л гэмтлийн улмаас тодорхой хугацаанд тоглоогүй билээ. Талбайг орхисон даруйдаа эмнэлгийн үзлэгт орсон Шак баруун хөлийн бүдүүн булчиндаа гэмтэл авсан гэж багийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Өмнөх гэмтэл нь баруун хөлийнх нь ахиллийн шөрмөсөнд байсан билээ.

Энэ жил 39 настай, NBA дэх хамгийн олон хочтой тоглогч болох Шак одоогоор хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байна. Плей-офф эхлэх дөхөж буй энэ үед түүний тус багт нь ус агаар мэт хэрэгтэй байгаа. Учир нь NBA-ын хамгийн олон түрүүтэй баг хоёр О’Нил хамтдаа Кендрик Перкинсээс илүү тус хүргэнэ гэж шийдэн түүнийг Оклахома руу илгээсэн юм. Харин түүний оронд ирсэн Ненад Крстич одоогоор мөн л гэмтэлтэй байгаа юм. Тэгэхээр “Бостон”-ы асуудал хурцадлаа. “Селтикс”-ийн хөгжөөн дэмжигчид “Биг Аристотель”-ийн гэмтэл хөнгөн байгаасай л гэж залбирах үлдлээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж