1.5 тэрбум ам.долларын бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

1.5 тэрбум ам.долларын бонд гаргана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны сая болж, өндөрлөлөө. Уг хуралдаанаар Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай  УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ. Төсөлд Засгийн газар нь таван тэрбум хүртэлх ам.долларын үнэт цаасыг 2012, 2013 онуудад үе шаттай олон улсын зах зээлд арилжаалахаар тусгаад байгаа. Ингэхдээ эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргахаар төлөвлөөд буй юм. Засгийн газраас гаргах энэхүү бондыг нийгмийн халамж болон, төсвийн алдагдлыг нөхөхөд зориулан зарцуулахгүй. Урт хийгээд дунд хугацааны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад зарцуулснаар үр ашгаа өгнө гэж үзэж буй юм.

Байнгын хороогоор хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй, шууд л дэмжлээ. Хуульд орж байгаа гол өөрчлөлт нь Концессын гэрээгээр гүйцэтгүүлэх жагсаалтыг өмнө нь УИХ-аас баталдаг байсан бол одоо Засгийн газар өөртөө татан авч шийддэг байхаар тусгаад буй юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж