“Бари”-д хожигдсоны дараа “Парма” дасгалжуулагчаа халав

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

“Бари”-д хожигдсоны дараа “Парма” дасгалжуулагчаа халав

Италийн Сери А лигийн 31 дүгээр тойргийн хүрээнд хүснэгтийн сүүл мушгиж буй “Бари”-г талбайдаа хүлээн авч, хожигдсон “Парма” клубын удирдлага тус тоглолтын дараа багийн дасгалжуулагч Паскуале Мариног ажлаас нь халах шийдвэр гаргажээ. Өнгөрсөн жил тэд Сери А-д наймдугаар байрт бичигдсэнээр улирлыг өндөрлүүлж байсан бол энэ улиралд тун хангалтгүй тоглож, өдгөө 15 дугаар байрт бичигдээд байгаа юм. Харин энэ бүхний бурууг дасгалжуулагч Маринод хүлээлгэсэн байна. “Парма” клубын захирал Пьетро Леонарди энэ тухай албан ёсоор мэдэгдсэн боловч түүний ажлыг хүлээж авах шинэ мэргэжилтний талаар дурдсангүй. Гэхдээ өнгөрсөн зун “Болонья”-гийн дасгалжуулагчийн суудлаас “буусан” Франко Коломбагийн нэр энэ албан тушаалд яригдаж байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж