Хойд Солонгос хүнсний тусламж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос хүнсний тусламж хүсчээ

Англи улсад айлчилж буй Хойд Солонгосын парламентын төлөөлөгч Choe Tae Bok тус оронд хүнсний бүтээгдэхүүн хомс дутагдалтай байгаатай холбогдуулан Англи улсаас хүнсний бүтээгдэхүүн илгээхийг хүссэн тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Хойд Солонгосын парламентын төлөөлөгчид Англи-Солонгосын парламентын бүлгийн урилгаар гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Их Британид айлчилсан ажээ.  Чой ирэх хоёр сард улс орны хүнсний хангамжийн байдал маш хүнд байх болно гэж мэдэгдсэн тухай оросын РИА  Новости агентлаг дурдсан байна.
Энэхүү коммунист орон олон жилийн тусгаарлагдмал байдал, байгалийн гамшгийн улмаас хүнс, эрчим хүчний архаг дутагдал гачигдалд учирч байгаа юм. Хойд Солонгос 20 сая хүн амаа хүнсээр хангахын тулд 1995 оноос олон улсын тусламжаас ихээхэн хамааралтай явж иржээ.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж