Хүүгээ нэмэхгүй бол дотоод зах зээлээ хянаж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Хүүгээ нэмэхгүй бол дотоод зах зээлээ хянаж чадахгүй

К.Фитз-Жералд: АНУ бодлогын хүүгээ нэмэхгүй бол дотоод зах зээлээ хянаж чадахгүй


-Эдийн засагчид далд инф­ляцийн тухай анхааруулж ярих боллоо. АНУ-д өнгөрсөн нэг­дүгээр сард хэрэглээний үнийн индекс нэг хувиар өссөн байсан. Тэгэ­хээр инфляцийн бодит өсөлт ан­заарагдахгүй байгаа юм биш үү?

-Хэрэглээний үнийн индекс бол тоглоом шүү дээ. Халаасан дахь мөнгө нь өдөр ирэх тусам хорогдож байгааг америк хүн бүр мэдэж байгаа. Манай найман настай хүү хүртэл үүнийг батална. Тэр халаасны мөнгөө цуглуулж 33 ам.доллар болгоно гэж төлөвлөж байсан боловч одоо ердөө 22 ам.доллартай байгаагаа хэлж байсан. Миний хийсэн судалгаагаар өнөөдөр АНУ-д инфляцийн бодит түвшин 9-12 хувьтай байгаа нь харагдаж байна. Чухам үүнээс болж бидний хэтэвч нимгэрч байгаа юм шүү дээ. Миний бодлоор инфляцийн өсөлт одоо бодит аюул болсон. Хэдийгээр Вашингтоноос энэ талаар тодорхой арга хэмжээ авч бай­гаа гэх боловч бодит байдал ийм байна.

-Инфляци ингэж нэмэгдэхэд юу хам­гийн их нөлөөлж байна вэ?

-Санхүүгийн хямрал 2007 оны сүүлчээр  эхэлсэн. Тэр үеэс төв бан­кууд их хэмжээний мөнгө зах зээлд гаргах болсон. Хэдийгээр хямралаас болж маш их хохирол хүлээсэн ч банкууд мөнгөний бодлогоо хэт тэлснээр гарч болох үр дагаврыг тооцох ёстой бай­в. Өнөөдрийн байдлаар АНУ-д инфляцийн өсөлт цаасан дээрх тоон дээр харагдахгүй байгаагийн шалт­гаан нь Хятад, Энэтхэг, Бра­зиль зэрэг орны хямд өртөгтэй ба­раа, бүтээгдэхүүний экспорттой хол­боотой. Ерөнхийдөө АНУ-ын эдийн засаг тэдгээр орны мөнгөний бод­логоос хамаарч байна. Гэхдээ эдийн засаг нь өсч буй улс орнуудад одоо үнийн өсөлт хэдийнэ газар аваад эхэлчихсэн. Тиймээс тэд мөнгөний бодлогоо чангаруулж бай­гаа. Энэ нь удахгүй манай зах зээлд нөлөөлнө.

-Ойрхи Дорнодын нөхцөл бай­дал тогтворгүй, цаашид хэрхэх нь то­дорхойгүй байгаа. Энэ нь зах зээлд хэр хэмжээний хохирол уч­руулах бол?

-Газрын тосны үнэ өсч байгаа нь богино хугацаанд үйлдвэрлэгч, ком­паниудад нөлөөлнө. Харин урт хуга­цаанд хамаг ачаа хэрэглэгчдийн нуруун дээр гарна. Одоогийн байдлаар түлш, шатахууны үнэ өссөөр байгаа. Үүнээс болж, хамгийн түрүүнд тээв­рийн компаниуд алдагдал хүлээх дөхөж байна. Энэ нь хэсэг хугацааны дараа түүхий эд нийлүүлэгч талын үйлд­вэрлэлийн өртгийг нэмнэ. Хам­гийн энгийн жишээ хэлье. Би өг­лөөний цайгаа бэлтгэхэд зориулж зарцуулдаг мөнгөний хэмжээ гурван жилийн өмнөхөөс 60 хувиар өссөн байна. Хүн бүр ийм дарамтыг мэдэрч байгаа.

Ойрхи Дорнодын тухай яриан­даа эргээд оръё. Тэнд болж байгаа үймээн самуун бүс нутгийн хамар­сан шинжтэй байгаа нь маш хэ­цүү. Бид дэлхийн газрын тосны ний­лүү­­лэлтийн 60 хувийг дангаараа бүр­­дүүлдэг бүс нутгийн тухай ярьж байна. Миний бодлоор энэ үймээн ойр­ намжихгүй. Нэлээд урт хугацаанд үргэлжилнэ. Тоглоом дөнгөж эхэлж байна.
 
-Тоглоом хэзээ дуусах вэ. Хожим нөхцөл байдал сайжрах болов уу. АНУ-д ажилгүйдлийн түвшин есөн хувьтай гарсан. Бид бараг л 1970-аад оны үеийн хямралтай да­хин нүүр тулах гээд байна. Хэрэв тэгвэл юу болох вэ?

-Хүмүүсийн най­даж байгаа шиг бүх зүйл тийм ч амархан дуусахгүй л болов уу. Их 20-ийн орнууд эдийн засгийн тог­толцоог аврахын төлөө мэрийж бай­гаа. Гэхдээ бүгд онолын үүд­нээс асуудлыг авч үздэг. Саяхан Хол­бооны нөө­цийн сангийн Нью-Йорк дахь сал­ба­рыг ха­риуц­сан ерөн­­­хий­лөгч Уил­лиам Дад­ли нэг мэ­дэгдэл гар­гасан байсан. Тэр­бээр инфляци, тэр дундаа хүсний бүтээг­дэхүүний үнийн өсөлт нэг их санаа зовоох зүйл биш гэдгийг онцолж байв. У.Дад­ли хүнсний үнэ өсч байгаа боловч “Apple” компа­нийн шинэ бүтээгдэхүүн бо­лох iPad-ны үнэ буурсан талаарх хачирхалтай гэ­мээр харьцуулалт хийсэн.

-АНУ-ын төв банк болох Хол­­бооны нөө­цийн сан өнгөрсөн оны эцсээр “QE” хөтөлбөрийг хэрэг­жүүлж эхэлсэн. Үүний хүрээнд, зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтээ 600 тэрбум ам.доллараар нэмсэн. Мөн бодлогын хүүгээ буурууллаа. Үүнээс болж, инфляци огцом өснө хэмээн эдийн засагчид ан­хаа­руулсаар байна. Магадгүй энэ нь далд инфляци нэмэгдсээр бай­гаагийн шалтгаан юм болов уу?

-Холбооны нөөцийн сан дангаараа инфляцийн өсөлтөд нөлөөлөхгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эрүүл мэндийн салбарыг шинэчлэхээр маш их хөрөнгө төсөвлөж байгаа. Энэ нь үнийн өсөлтийг хөөрөгдөж бай­на. Арай өөрөөр тайлбарлах гээд үзье. Моргейжийн зах зээл рүү хэт их мөнгө гаргаснаас болж 2008 онд санхүүгийн хямрал үүссэн. Үүнтэй адил одоо эрүүл мэндийн салбарыг шинэчилж байгаагийн хүрээнд мөн л их хөрөнгө зарцуулахаар болж байна.

-Гэхдээ АНУ-ын төв банкны бодлого бүхэлдээ буруу биш биз дээ?

Холбооны нөөцийн сангийн тэр­гүүн Бен Бернанк богино хугацаанд эрсдэлээс сэргийлж чадсан. Гэхдээ энэ нь урт хугацаанд томоохон аюул дагуулж байна. Юуны өмнө, АНУ удирдагчийн байр суурьтай байгаа. Гэтэл одоо Хятад тэргүүтэй орны бод­лого АНУ-ынхтай зөрчилдөөд эх­лэхээр нөгөө тэргүүлэх байр суурь нь ганхаж эхэлнэ. Үүн­тэй зэрэгцээд, мөнгөний тэлэх бод­лого баримталж, зах зээлд их хэм­жээний ам.доллар гаргасан нь урт хугацааны инфляцийн өсөлтийг дагуулж байна.

-АНУ-ын эрх баригчид та­наас тусламж хүсч, инфляцийг буу­руулахын тулд зөвлөгөө авна гэвэл та тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?

-Юуны өмнө ам.доллар хэвлэхээ боль. Чөлөөт зах зээлийн үйл ажил­лагаанд хөндлөнгөөс оролцож, нөлөө­лөх нь эцэстээ муу үр дагавартай. Түүнчлэн бодлогын хүүг нэн даруй нэ­мэх хэрэгтэй. Эс тэгвэл АНУ-ын дотоод зах зээл хяналтаас гарна. Хэ­рэв юу болохыг хүлээ гээд байвал удирдлагаа алдана.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж