Н.Назарбаевыг дахин ивээх нь

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Н.Назарбаевыг дахин ивээх нь

Казахстаны Ерөн­хий­лөг­чийн сонгууль нам жим эхэл­лээ. Бямба гарагийн өглөө ард иргэд нь мар­гааш болох сонгуульдаа санал өгөхөд бэлдэн,  гудамжинд хөл хө­дөл­­гөөн багатай байсан та­лаар Ассошейтэд пресс мэ­дэгдсэн. Мөн нэр дэвшигчдийн сурталчилгааг бүрэн зогсоож бямбааас ням гарагт шилжих шөнийг бүх нийтээрээ “Чимээгүй шөнө” хэмээн нэрлэсэн бай­на. Өчигдөр өглөөний 07.00 цагт сонгуулийн ажиллагаа эхэлсэн. Өдрийн 12:00 цагийн орчимд одоогийн Ерөнхийлөгч Н.Назарбаев илт давуу байдлаар сонгуулийг тэргүүлсээр байсан талаар орон нутгийн хэвлэлийнхэн  мэдэгдсэн юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Казахстаны Коммунист на­­маас Зхамбюль Акмет Бе­ков, Эх  орон  намаас Га­ни  Касюмов, бие даан нэр дэвшигч Мэльс Юлие­сизов,  мөн Н.Назарбаев гэсэн дөрвөн хүн нэр дэвшсэн юм. Казахстаны Сонгуулийн хо­­рооны гишүүд “Манай улсын Ерөнхийлөгчийн сон­гууль ёслол төгөлдөр сай­хан эхэллээ. Олон ул­сын ажиглагчид бидний сонгуулийн үйл явцтай шууд танилцаж байгаа. Бид сонгуулийг хуулийн дагуу зөв, шударга болно гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Казахстаны Төрийн на­рийн бичгийн дарга, Гадаад хэргийн сайд Канат Саудабаев “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар олон улсын ажиглагчид санал өгөх, тоолох явцад байнга хамт байна. Тиймээс бусад орнуудад  шударга сонгуулийн үлгэр дуурайлал болно.”гэсэн нь сэтгүүлчдийн анхаарлыг ихэд татжээ.

Өчигдөр өглөөний 12:00 цагийн орчимд Сонгуулийн ерөнхий хорооноос  Н.Назар­баев өрсөлдөгчдөөсөө 269 саналаар  илүү явж байгаа талаар мэдээлж байсан. Олон улсын ажиг­лагчид  14:00 цагийн үед мэдэгдэл хийж,  “Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц одоогоор шударга, зохион байгуулалт сайтай болж байна” хэмээв.

Казахстаны Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтыг өглөөний 7:00 цагаас оройны 20:00 ца­гийн хооронд авах талаар ард иргэддээ цаг тутамд сануулж байгаа аж. Казахстанд сонгуулийн ажиглагчаар нийт 1059 хүн ажиллаж байгаа гэнэ. Үүнээс  425 нь Сонгуулийн ерөнхий хорооноос, 357 нь олон улсын ажиглагч болон сэтгүүлчид байгаа аж. Н.Назарбаевын хувьд 20  га­руй жил улс орноо удирдсан турш­лагатай улстөрч. Казахстаны ард иргэд 70 га­руй настай Н.На­зарбаевыг ирэх таван жилд улс эх орноо сайн удир­дана гэж үзэж байгаа аж. Тэрбээр урьдчилсан шатны санал хураалтаар 90 хувьтай тэргүүлсэн.

Н.Назарбаев өчигдөр ард түмэндээ хандан “Та бү­хэн өөрсдийн үр хүүхдийн ирээдүйд томоохон хувь нэмэр оруулж байна. Учир нь миний төлөө өгсөн таны санал болгоны хариуг хойч үе маань залгамжлан авах болно”  гэжээ.

Н.Назарбаев өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нийт хүн амын 76,79 хувийн саналыг авч байсан юм. Ирэх таван жилд  Нурсултан Назарбаевийг олны итгэлийг дааж сайн үйл ихийг хийгээсэй хэмээн ард түмэн нь ярьж байгаа талаар “BBC”-ийн мэдээний албаныхан цохон тэмдэглэлээ.

Н.Назарбаевын сөрөг хүчнийхэн “Түүний эсрэг сонгуульд бэлдэх цаг үнэндээ байсангүй” гэсэн нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Энэ нь магадгүй, Назарбаевын ялал­тыг хүлээн зөвсөөрсөнтэй адилхан гэж зарим хүн үзэж байна. Парламентын гишүүн асан, Хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтан Зау­рэш Батталова   “Бид одоо бол­тол шударга сонгууль өгөө­гүй хэвээр байсан. Өн­гөрсөн 20 гаруй жилийн турш энэ тухай ярилаа. Одоо нэ­гэнт тодорхой болсон Н.Назарбаевын бүрэн эрхийн ху­гацааг дуусгаж байж, дараа­гийн хүн гарах юм шиг байна” гэсэн нь олон улсын ажиглагчдын анхаарлыг тат­сан юм. Дугаар  шилжих мөчид санал хураалтын явц 50 гаруй хувьтай байв. Энэ үеэр хэвлэлийнхний дийлэнх нь Ка­захс­таны ард түмэн энэ удаагийн Ерөн­хийлөгчийн сонгуулиар Н.На­­зарбаевыг сон­гох нь тодорхой байна хэмээн мэдээлж байв.

Б.БААТАР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж