Хүний нөөцийн менежментийн олимпиад болно

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Хүний нөөцийн менежментийн олимпиад болно

Хүний нөөцийн менежментийн хоёрдугаар олимпиад ыг “Монгол хүний нөөц ба үнэлэмж” сэдвийн дор  зохион байгуулах ажээ. Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн санаачлагаар өнгөрсөн жилээс эхлэн Хүний нөөцийн менежментийн анхдугаар олимпиадыг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд амжилттай зохион байгуулж, жил бүр уламжлал болон явуулахаар болсон юм байна.

Хүний нөөцийн менежментийн олимпиадын зорилго нь  “Чадварлаг хүний нөөцийн менежерүүдийг бэлтгэх, энэ чиглэлийн мэргэжлийг сурталчлах, түүний үнэ цэнийг төр, бизнесийн байгууллага, суралцагч, олон нийтэд таниулах, мэргэшлийн төвшинг дээшлүүлэх, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багш-оюутан-бизнесийн байгууллага хоорондын онол-дадлага-практикийн уялдааг хангаж, улмаар монголын хүний нөөцийн менежментийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах”-д оршдог байна.  

Олимпиадын эхний үе шат энэ сарын 30-наас ирэх сарын 1-ний өдөр ХҮДС-ийн байранд, харин  2-р шат нь  тавдугаар сарын 8-нд Төрийн банкны байранд болох ажээ.  

Тус олимпиадад эдийн засаг, бизнес, менежмент болон бусад  чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй  их, дээд сургууль, коллежид бакалаврын зэрэг авахаар суралцаж буй гурван оюутнаас бүрдсэн хоёр хүртэл баг сургуулиа төлөөлөн оролцох боломжтой. Эхний шатнаас шалгарсан таван багийн гишүүд, шалгараагүй баг  бүрээс хувийн амжилтаараа шалгарсан тус бүр нэг оюутныг  мэргэжлийн болон хувийн ур чадвар хөгжүүлэх тусгай хөтөлбөрт сургалтад урилгаар оролцуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж