
Өдгөө 46 настай тэрбээр хоёр охины хамт Диснейн паркаар өдөржин зугаалж, төрөл бүрийн тоглоомоор наадахдаа “Grizzly Peak” гэх 84 метрийн өндрөөс буудаг усан гулсуураас салж чадахгүй байсан гэнэ. Хэдийгээр өөрт нь таатай байсан ч хоёр бяцхан охин нь айж, аавынхаа гараас тас зууран, орилолдож байжээ. Кино дэлгэцээс түрхэн зуур амралт авсан тэрээр амралтаа охиддоо зориулж буй гэнэ. Хэдхэн хоногийн өмнө хоёр охинтойгоо дэлгүүр хэсч харагдсан Адам энэ удаад “Диснейлэнд”-д зугаалж яваад “баригджээ”.
Дашрамд дуулгахад, Адам Сэндлер саяхан бага охиныхоо хамт “Hotel Transylvania” гэх инээдмийн анимейшн кинонд дуу оруулсан юм.
Б.АНХТУЯА