Монгол Улс далайд гарцгүй, агаарын болон хуурай замын боомтуудтай. Иймд хуурай боомтуудад ихээхэн ач холбогдол өгч байгнаа юм. Олон улсын чанартай Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд, мөн боомт болгох боломж бүхий Чойбалсан зэрэг газарт хуурай боомт байгуулах боломжтой гэсэн асуудлыг хэлэлцээрийн төсөлд оруулаад байгаа юм.
Эрхэм гишүүн З.Энхболд, Б.Гарамгайбаатар, Ч.Улаан нар Цагаан нуур, Ярант, Нөмрөг, Гашуунсухайт, Бичигтийн боомтыг нэмж оруулах санал гаргаж байсан юм. Зам, тээврийн яамны ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар одоогоор жагсаалтад оруулаад буй байршлууд нь Азийн авто замын сүлжээ буюу Транс-Азийн төмөр замын сүлжээнд холбогдож байгаа. Цаашдаа гадаад худалдааны гол зангилаа болох замуудаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, тээх хүчин чадлыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой цэгүүд юм байна. Мөн шинээр боомтууд нэмж оруулах нэмэлт хэлэлцээр хийх боломжтой ажээ.