
Уралдаанд ирүүлэх материалыг аравдугаар сарын 23-29-ний хооронд хуучнаар Боловсролын үнэлгээний төв буюу Төрийн өмчийн 10 дугаар байранд хүлээн авах аж.
Логонд тавигдах шаардлага:
- Логог хийсэн хувь хүн, байгууллага, он сар, зурагны тайлбар (30~50 үгтэй)
- Логог хийсэн хувь хүн, байгууллага, холбоо барих хаяг (мэйл хаяг, гар утас)
- Нэг оролцогч гурав хүртэл ширхэг хувилбар ирүүлж болно. Гурван логоны нэг нь заавал босоо плантай хийгдсэн байх шаардлагатай.
- Логоны илэрхийлэл ойлгомжтой, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, арга хэмжээнд ашиглах шаардлага хангасан байх
Техникийн шаардлага:
- Логонд комьпютерийн файл хийсэн байх ёстой бөгөөд энэхүү файл нь 300 dpi нарийвчлалтай ба хэмжээ нь 20х30 см-ээс багагүй байх
- Файлын формат: JPEG эсвэл GIF байх хэрэгтэй гэнэ.
Уралдаанд ирсэн бүтээлүүдийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн комисс шалгаруулах ба шилдэг 20 бүтээлүүдийг www.mongoliatourism.gov.mn вебсайтад зургаан сарын турш байрлуулж, логог сурталчлах ажээ. Үндэсний бахархлыг бүтээсэн шилдэг логоны эзэнд тэргүүн байрны шагнал буюу нэг сая төгрөг, хоёрдугаар байранд 500 мянган төгрөг, гуравдугаар байранд хоёр оролцогчийг 300 мянган төгрөгөөр тус тус гардуулах юм байна.
У.БОЛОР