Дэлхийн хүн амын хэт өсөлт

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн хүн амын хэт өсөлт

Сүүлийн тавин жилийн туршид дэлхийн хүн ам түүхэнд гарч байгаагүй хэт өсөлттэй тулгарч, 2011 онд долоон тэрбумд хүрэх гэж байгаа нь хүн амын хэт өсөлтийн “их хямралыг” авчирч магадгүй гэсэн болгоомжлол, айдсыг бий болгож эхэлжээ.

Мичиганы Их сургуулийн эдийн засагч, эрдэмтэн багш Дэвид Лам сүүлийн тавин жилийн хугацаанд дэлхийн хүн ам асар их хурдтай өсч ирсэн боловч дэлхийн хэмжээнд өлсгөлөн нүүрлүүлэхгий байх, ядуурлын түвшинг нэмэгдүүлэхгүйгээр боломжийн  хэмжээний хүнс тэжээл үйлдвэрлэж ирсэн. Гэхдээ өнөө үед хүн амын өсөлтийн дэлхийн хэмжээний хямрал гарч болохыг үгүйсгэж болохгүй гэсэн байна.
Дэлхийн хүн амын өсөлт 1960-1969 оны хооронд бараг хоёр дахин нэмэгдсэн боловч сүүлийн жилүүдэд хот суурин газрын тоо нэмэгдэж эхэлсэн тул хэт хяналтгүй өсөлт буурах хандлагатай болжээ.

Хүн амын хэт өсөлтөөс үүдэн гарах хямралыг бууруулах зорилгоор Нобелийн шагналт Норман Борлаугийн санаачлагаар  “ногоон хувьсгалыг” эхлүүлсэн нь үр дүнд хүрч, 1960-2009 оны хооронд нэг хүнд ногдох хүнсний бүтээгдэхүүний өсөлт 41 хувиар нэмэгдсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж