Хуурай боомтууд чухал ач холбогдолтойг онцоллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Хуурай боомтууд чухал ач холбогдолтойг онцоллоо

Өнөөдөр үдээс хойш 15.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан хийхээр зарлалаа. Түүгээр Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг, Тамхины хяналтын хууль зэргийг хэлэлцэхээр болжээ.

Өнөө өглөө 08.30 цагаас УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж Азийн авто зам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулах Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцлөө. Далайд гарцгүй орны хувьд Монгол Улсын хувьд хуурай боомтууд чухал ач холбогдолтой болохыг гишүүд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанууд болох гэж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж