Симфони үлгэрийг үзээрэй

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Симфони үлгэрийг үзээрэй

Улсын филармонид нэгэн сонирхолтой тоглолт болох гэж байна. Энэ сарын 9-нд хүүхэд багачууддаа зориулан С.Прокофьевын “Петя чоно хоёр” симфони үлгэрийг толилуулах гэнэ. Энэ тоглолтыг Монголд анх 1976 онд, Ардын жүжигчин Ц.Намсрайжав симфони найрал хөгжимчдийг удирдан тоглож байжээ. Харин одоо түүний Н.Бүтэнбаяр симфони найрал хөгжмийг удирдан тоглуулах юм.  Оросын хөгжмийн зохиолч С.Прокофьевын 120 жилийн ойд зориулж буй энэ тоглолтыг хүүхэд багачууд үзсэнээр хөгжим сонсч сурах гэнэ. “Петя чоно хоёр” үлгэрийн үйл явдлын хөгжмөөр илэрхийлсэн нь хүүхэд, багачуудын сонирхлыг татдаг байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж