Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи их төлөв баруунаас баруун зүгийн нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр , зарим үед секундэд 24 метр,  говь болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр  хүрч  шороон шуурга шуурна Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Говийн бүс нутаг болон Орхон – Сэлэнгийн сав газраар 13-18 градус,  бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ.Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
 
Өнөө маргаашдаа баруун зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 1 хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Орхон-Сэлэнгийн сав нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж