Шүүгчдийг томилуулах саналыг өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Шүүгчдийг томилуулах саналыг өргөн мэдүүлнэ

Улсын Дээд шүүхийн Шүүхийн Ерөнхий зөвлөл өнөөдөр хуралдаж шүүгчдийг томилуулах саналыг  Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Тус хуралдаанаар З.Түвшинтөгсийг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн, Н.Гэрэлтуяаг Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Б.Отгонбямбыг Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Б.Дэлгэрцэцэгийг Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Ц.Дайрийжавыг Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах, анхан шатны зарим шүүхийн шүүгчдийг сэлгэн ажиллуулах тухай саналыг өргөн мэдүүлэхээр болсон байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж