“Q Awards” шилдгүүдээ тодруулав

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

“Q Awards” шилдгүүдээ тодруулав

Их Британийн дуу хөгжмийн ертөнцийн мэдээллийг олон нийтэд хүргэдэг “Q” сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг “Q Awards” өчигдөр шилдгүүдээ тодруулсан байна. Энэ удаагийн “Шилдгийн шилдэг” шагналыг Их Британийн альтарнатив рок хамтлаг “Blur”  хүртжээ. “Blur”  өнгөрсөн наймдугаар сард Лондонгийн олимпын нээлтэд оролцож байсан юм.

Харин шилдэг эмэгтэй дуучны шагналд Ноуль Галлагер, Адель, Эмели Сейнд нарын дуучид нэр дэвшсэнээс “Шилдгийн шилдэг” шагналыг дуучин Эмели Сейнд хүртсэн байна. Нэрт дуучин Эмели мөн 2012 оны Лондонгийн олимын нээлтэд оролцож уран бүтээлээ хүргэж байсан юм. Тэрээр энэ удаа “Our Version Of Events” цомгоороо уг шагналыг хүртлээ. “Q Awards”-ийн бусад шагналуудыг хүртсэн хамтлаг дуучдыг танилцуулъя.

  • Шилдэг шинэ үзүүлбэр  – Django Django
  • Шилдэг дуу – Plan B хамтлаг  “Ill Manors” киноны дуу
  • Шилдэг цомог – дуучин Bobby Womack, “The Bravest Man In The Universe”
  • Шилдэг амьд тоглолт – Blur хамтлаг “2012”
  • Шилдэг клип  – дуучин Keane, “Disconnected”
  • Шилдэг эмэгтэй дуучин  – Emeli Sande
  • Q   сонгодог дуу  – Dionne Warwick хамтлаг “Walk On By”
  • Q  сонгодог цомог –  Wales хамтлаг “Manic Street Preachers”
Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж