Кувейтын цагдаа жагсагчдын эсрэг хүч хэрэглэв

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Кувейтын цагдаа жагсагчдын эсрэг хүч хэрэглэв

Кувейтад гарсан эсэргүүцлийн жагсаалыг хөөн тараахын тулд нулимс асгаруулах хий, дуу чимээний гар бөмбөг болон резинэн сумыг хэрэглэв. Шархсан хүмүүс олон байгаа гэнэ. Хэдэн арван мянган жагсагч Сонгуулийн хуулийн шинэчлэлийг эсэргүүцжээ.

Кувейтын цагдаагийнхан аравдугаар сарын 21-ний ням гаригийн орой шүүмжлэл дагуулсан Сонгуулийн хуулийг эсэргүүцэгчдийн эсрэг нулимс асгаруулах хий, дуу чимээний гар бөмбөг болон резинэн сум хэрэглэв. Сөрөг хүчин цагдаа нарын үйлдлийг харгис гэж хэлсэн байна. Олон хүн шархадсаны дотор цагдаагийн 11 ажилтан хэлмэгдэв. Олон хүнийг баривчлан саатуулжээ.

Сонгуулийн хуулийн эсрэг жагсаалыг исламын болон үндсэрхэн үзэлтнүүд зохион байгуулжээ. Тэд өөрсдийгөө улс төрөөс холдуулахын тулд эрх баригчид сонгуулийн шинэчлэл хийж байгаа гэж үзэж байгаа юм.

Засгийн газар нь арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болох сонгуулийн өмнө уг хуулийг батлан улс орны эв нэгдлийн төлөө, шашины хагарал гаргахгүйн үүднээс үүнийг хийсэн гэж мэдэгдэж байгаа.

Одоо байгаа мэдээллээр Кувейтийн нийслэл Эль-Кувейт хотноо энэ эсэргүүцлийн жагсаалд бараг 100 мянган хүн оролцсон нь тус орны түүхэнд хамгийн том жагсаал хэмээн “Аль-Жазира” телевиз мэдээлэв.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж