Кино үйлдвэрийн замыг нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Кино үйлдвэрийн замыг нээнэ

Энхтайваны өргөн чөлөө, Жуковын хөшөөний эргэдэг уулзвараас Кино үйлдвэрийн уулзвар хүртэлх хойд талын зорчих хэсгийг өнөөдөр 22.00 цагт нээх юм байна. Тус хэсгийн зам барилгын ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Ялгуусан” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан.

Дээрх хугацаанд борооны ус зайлуулах шугам, цахилгаан болон холбооны сэтэлгээг хийж, асфальтан зам тавьсан байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж