Нийтийн биеийн тамирыг идэвхжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Нийтийн биеийн тамирыг идэвхжүүлнэ

Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр энэ оныг “Нийтийн биеийн тамир, нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Булган аймгийн Засаг дарга 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч байгаа аж. Жилийн ажлыг зохион байгуулах хорооны дарга, аймгийн Засаг даргын тамгын газрын нийгимийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Буянжаргалаас эрүүл мэндийн салбарт хийж, хэрэгжүүлэх ажлын талаар тодруулахад “Энэ хүрээнд “Эрүүл мэнд-хөдөлгөөн-эрхэм баялаг” уриан доор зохион байгуулж байна. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх ёс, дадал заншлыг хэвшүүлэх замаар халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, суралцах, амьдрах таатай нөхцөлийг өргөтгөх, байгууллага, хамт олон, хувь хүний нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг дэмжсэн тогтвортой ажиллах орчинг сайжруулах зэрэг таван үндсэн зорилт хэрэгжүүлэх ажилд чиглүүлж байна.  Оны эцэст аймгийн Засаг даргын Тамгын газраас эрүүл мэндийг дэмжигч сум, байгууллага, мөн нийтийн биерийн тамрыг дэмжигч сум шалгаруулна” гэв.

Жилийн ажилд иргэд, байгууллагыг өргөнөөр идэвхтэй оролцуулахын тулд сар бүр хоёр  чиглэлээр, өөрөөр хэлбэл, эрүүл мэнд, биеийн тамирын тодорхой сэдвээр жилийн ажлын нэрэмжит арга хэмжээ зохион байгуулах гэнэ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж