Гар утас залилагч оюутнуудыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Гар утас залилагч оюутнуудыг шалгаж байна

Цахим хуудас ашиглан иргэдийн гар утас залилдаг ШУТИС—ийн төгсөх ангийн оюутнуудыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст  саатуулан, шалгаж эхлээд байна. Тэд цахим хуудсуудаар “Iphone-4”, “Samsung” загварын сүүлийн үеийн андройд гар утас худалдана” гэсэн зар байрлуулж, иргэдийг залилдаг байсан гэнэ. Тодруулбал, утас худалдаж авах гэсэн хүмүүстэй уулзаад эхэндээ оригнал гар утас үзүүлэн мөнгөний хэрэгцээ гарсан тул 400 мянгаар зарна гэж хэлээд “Гэрлүүгээ ороод гялс хадгалсан дугааруудаа хуулаад авчихъя” гээд орц руу орж. хэсэг хугацааны дараа гарч ирэхдээ өөр нэгэн хуурамч, Хятадад үйлдвэрлэсэн утас өгөөд “Гэртээ очоод хоёроос гурван цаг цэнэглэж байгаад асаагаарай. Тэр болтол битгий асаа” гэж зөвлөдөг байжээ. Гаднаас нь харахад жинхэнээс нь ялгахын аргагүй дуураймал утас авсан иргэд гэртээ очоод хэлснийх нь дагуу цэнэглэж байгаад асаахдаа хуурамч утас авснаа мэддэг байж.

Одоогоор тэдэнд дээрх байдлаар залилуулсан “Iphone”, “Ipad”, нотебүүкээ алдсан 15 хүн тогтоогдоод байгаа аж. Мөрдөн байцаалтын явцад оюутнууд “Сургалтын төлбөрөө олох гэж ийм хэрэг хийсэн” гэж мэдүүлжээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж