Японы үүрэн утасны “NTT Docomo” компани гар утсанд “Аpp” сүлжээний орчуулгын програм суулгах болсон тухай өнөөдөр мэдээлжээ. “App” сүлжээгээр гар утсанд суулгах уг програм нь эхлээд Япон-Англи, Хятад, Солонгос хэлээр гарах юм байна. “NTT Docomo”-ийн албаны хүмүүсийн мэдээлснээр уг “App” сүлжээ зөвхөн Японд барих бөгөөд гар утсаар хэрэглэгчид ярьж эхэлмэгц тухайн хэрэглэгчийн ярьсныг цаад хэрэглэгчид шууд орчуулан хүргэхээрээ онцлог юм байна. Харин хэрэглэгчийн яриа цаана орчуулагдан хүрэхэд текстээр орчуулагдан утсанд хадгалагдахаас гадна яг төрөлх хэл мэт сонсогдох аж. Гэсэн хэдий ч “NTT Docomo”-аас сүлжээний ачааллаас шалтгаалан “App” сүлжээ зарим тохиолдолд тасалдахыг хэрэглэгчдэд анхааруулж байгаа юм байна. Уг сүлжээг ирэх арван нэгдүгээр сарын 1 гэхэд Японы хэрэглэгчид ашиглах бүрэн боломжтой болох гэнэ.
Э.АНХТУЯА