Чөмөг суулгах аргачлал боловсруулсан эрдэмтэн нас барав

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Чөмөг суулгах аргачлал боловсруулсан эрдэмтэн нас барав

АНУ-д цусны хорт хавдрыг эмчлэхийн тулд анх удаагаа чөмөг шилжүүлэн суулгасан, Нобелийн шагналтан,  эрхтэн шилжүүлэх суулгах салбарын эмч Эдуард Донналл Томас нас барлаа гэж Associated Press мэдээлэв.

Эдуард Донналл Томас өнгөрсөн бямба гаригт 92 насандаа зүрхний дутагдлаар нас барсан байна. 1990 онд Эдуард Доннал Томас Жозеф Маррийн хамт эс болон эрхтэн шилжүүлэн суулгах аргачлалыг нээж,  Нобелийн анагаахын шагнал авсан юм.
Томасын анх туршсан чөмөг суулгах аргачлал  нь лейкемийг эмчлэх салбарт эргэлт авчирсан юм. Түүний буянаар энэ өвчний улмаас нас баралтын тоо 100 хувиас 10 хувь хүртэл буурчээ. Өдгөө эмч нар чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг жилд 60 мянга орчим удаа хийдэг байна. 

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж