Хөдөлмөрийн яармаг өдөрлөгийг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн яармаг өдөрлөгийг зохион байгууллаа

Засгийн газраас энэ жилийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Төв аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс бүх сумдад хөдөлмөрийн яармаг өдөрлөгийг зохион байгууллаа.  “Хөдөлмөр яармаг” өдөрлөгт нийт 988 ажилгүй иргэд, 142 албан байгууллага, аж ахуйн байгууллагыг оролцсон бөгөөд 501 сул чөлөөтэй ажлын байрны нээлттэй зарлан ажлын байранд тохирох иргэдийг анкетын дагуу бүртгэн авчээ. Энэ үеэр Төв аймагт  үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон магдалан итгэмжлэгдсэн сургалтын төв, орон нутагт аж ахуй эрхлэх бизнесийн чиглэлийн сургалтын эрх авсан байгууллагууд оролцож мэдээлэл, зөвлөгөө, гарын авлага материалаар хангасан байна.

Хөдөлмөрийн яармаг өдөрлөгт оролцсон 79 иргэнийг сургалтанд бүртгэж, Зуунмод сум, Сэргэлэн суманд “Хөдөлмөрийн мэргэжлийн бүлэг, нөхөрлөл” байгуулах сургалтыг эхлүүллээ.  142 байгуулага, аж ахуйн нэгжтэй “Ажлын байраар хангах” хамтран ажиллах  гэрээг байгуулав. Энэ өдөр Ажилгүйдлийн бүртгэлд шинээр 78 иргэнийг  шинээр бүртгэж, 501 шинэ ажлын байрны захиалга авч,  ажилд зуучилагдсан 54 иргэний  мэдэгдлийг олголоо.

Г.Хишигсүрэн  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж