
-Танай яамныхан сая I гурилын үнийг 550 төгрөгт барихаар гурил үйлвэрлэгчидтэй тохирлоо. Гэтэл зах зээлд үнийг далд гар, бодлогыг төр зохиуцуулдаг л гэдэг. Үнэн дээр ингэж төрийн зохицуулалт орох нь хэр зөв бэ?
-Заавал төр оролцож зохицуулах ёстой юм гэж бас байнаа. Зах зээлд үнийг далд гар зохицуулдаг гэж явсаар байгаад өнөөдөр дэлхийн эдийн засаг, Европ ямар үр дүнд хүрснийг бид мэднэ. Америкийг хар. Моргайжийн зээл нь дампуурсан гээд олон жишээ бий.Тариаланг, тариаланчдыг дэмжсэн бодлогыг илүү бодитой болгож үргэлжлүүлэхийн тулд бид үнэ рүү орж байгаа юм. С.Баярын хамтарсан Засгийн газрын үеэс Атрын III аян гэж явсан даа. Одоо дөрөвдэх жил рүүгээ орлоо. Тариалан бол газар, байгаль цаг уураас 80-аас дээшхувь хамаарах эрсэдэлтэй салбар. Төрийн дэмжлэг заавал хэрэгтэй. Өнөөдөр хүнсний салбарын 30-аас илүү хувь нь гурил, гурилан бүтээгдэхүүн байна. Тийм учраас бид сая тариаланчдад өгөх тотацийг нэмлээ. Нэг тонн үр тариа тутамд 100 мянган төгрөг өгнө. Нэгэнт гурил хийдэг гол түүхий эд болох стандартын шаардлага хангасан улаан буудайн нэг тонныг 280 мянган төгрөгөөр тогтоочихсон юм чинь гурил үйлдвэрлэгчидтэй тохирч гурилын үнийн дээд хязгаарыг барих гэж оролдоод байгаа юм л даа.
-Хэрвээ төр үнэ рүү орж байгаа л бол хязгаар тогтоох хамгийн гол хүнсний бүтээгдэхүүн бол мах л даа?
-Мах руу бид орно. Мах Цагаан сарын дараагаас, хавар угаасаа нэмэгддэг. Одоо учиртай нэмэгдэнэ. Үүний тулд бодлого гаргана. Малчны хотод байгаа мал мах болоод лангуун дээр ирдэг шат дамжлагын тоог цөөрүүлнэ. Одоо 8-9 дамжлага байна. Үүнийг 3-4 болгож цөөрүүлнэ. Монголбанк санхүүгийн схем талаасаа оролцоод явж байгаа, Засгийн газраас үүрэг өгсөн, түүнийг нь манай яам хэрэгжүүлнэ.
-Танайх малчдын эрх ашгийг хамгаалах ёстой яам. Махны үнэ буулгах бодлогыг чинь малчид яаж хүлээж авах бол?
-Наадахь чинь л зовлон болоод байна. Манай яам нэрнээсээ зорилго, агуулга нь тодорхой.Үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн яам. Хөдөө аж ахуйнхнаа, тэр дундаа малчдын эрх ашгийг хамгаална, тэдний төлөө ажиллана.Тэр утгаараа малчдын амьдрал, орлогын гол эх үүсвэр болсон малын үнийг бууруулахгүй, зах зээлийнх нь эрэлтэд тохирсон үнэтэй байх бодлогыг бид барьж ажиллах ёстой.Энэ нь малчдаа хамгаалж байгаа хэрэг.Хөдөө аж ахуйн яам нь малчдынхаа эсрэг төрийн бодлого хэрэгжүүлж болохгүй гэдэг үнэн.Гэтэл нөгөө талдаа махны үнийг хямдруулах нийгмийн захиалга байгаа нь ч үнэн. Манай яамны нэг үүргийн доторхи эсрэг, тэсрэг хоёр энэ хоёр зөрчлийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй юм. Тийм учраас манай яамны барьж байгаа бодлого бол малчны хотноос гарч байгаа мах эцсийн хэрэглэгчдэд зарах лангуу хоёрыг холбосон дамжлагуудыг малчин талаас нь биш, харин лангуу талаас нь цөөрүүлнэ.Энд хотын захиргаа их үүрэгтэй оролцоно.Махны үнийн өсөлтөд хамгийн их өртдөг, үнэтэй байна гэж хамгийн их бухимддаг хэсэг бол хотынхон.Хотынхноо хямд махаар хангах хотын захиргааны үүрэг нь манай яамныхаас илүү.Манайхан “Мах импекс”-ийг махаар хангадаг газар гэж ойлгодог.Гэтэл энэ чинь экспортод үхэр, адуу, сарлагийн жаахан мах гаргавал гаргана, хиам хийвэл хийнэ, тийм л газар.Би өөрөө махны үйлдвэрийн захирал байсан. Махны үйлдвэрийн зорилго бол лангуун дээрхямд мах зарж аль болох олон хэрэглэгч татах замаар их мах авч байж ашигтай ажилладаг газар.
-Тэгвэл ирэх хавар мах үнэд орохгүй нь гэж итгэж болох нь ээ?
-Махны үнэ ямарч гэсэн буудаггүй юмаа гэхэд тогтвортой байна. Нийлүүлэлтийг ихэсгэх замаар махны үнийг тогтвортой байлгана. Жишээ ньОтгоо, чи махаа хаанаас авдаг вэ. Аягүй бол мэдэхгүй дээ.
-Арай хямдаар нь Хүчит шонхороос?
-Олон хүн үнэ хямдыг нь, бас шинийг нь харж бүгд Хүчит шонхор руу явдаг. Тийм учраас захуудад байгаа махны үнийн ялгааг арилгах замаар үнийг барина.Чи заавал Хүчит шонхор явахгүйгээр тэр үнээрээ гэрийнхээ хамгийн ойр захаас махаа хямд авах тийм боломжийг бий болгоно.
-Энэ жил нөөцийн мах гэж бэлтгэх үү?
-Бага хэмжээгээр бэлтгэнэ. Нөөцийн мах бол үр дүнтэй бөгөөд оновчтой шийдвэр биш.Арга ядсан л арга юм билээ.Нөөцийн маханд ченжүүдийг л буруутгадаг.Бизнес хийж яваа нийгмийн арай идэвхтэй хэсгээ тэгж адалж бас болохгүй.Шат дамжлагыг лангуу талаас нь цөөлөх бодлогодоо ченж гээд байгаа тэр хэсгийг илүү идэвхтэй оролцуулна гэж бодож байгаа.Махан дээр саяын бид хоёрын ярьсан бодлого ерөнхийдөө Хөдөө аж ахуйн биржээр дамжиж явна.Одоо бол Хөдөө аж ахуйн бирж ажиллаж эхлээгүйбайгаа.Хууль нь бол аль хэдийнэ гарчихсан. Энийг босгоноо. Ажилсаг, хөдөлмөрч, сэтгэлтэй хүн тавьчихад энэ бирж дороо босоод ирнэ.
-Энд эрүүл ахуйн тал нь хаягдаад байна уу, үгүй юү. Мах хэчнээн хямд ч гэсэн хамгийн гол нь эрүүл ахуйн хувьд баталгаатай байх ёстой шүү дээ?
-Наадахь чинь тун бэрхшээлтэй асуудал. Бид зөндөө ярьсан, бэрхшээл их байна.Манай нийт хүн амын 85-90 хувь нь хөлдүү, хуучин мах авдаггүй.Аль болох шинэ, малчны хотноос дөнгөж ирсэн, монгол уламжлалт аргаар “гаргасан” мах авахыг хичээдэг.Уламжлалт арга гэж нэрлээд байгаа гар нядалгаа хийж байгаа хүмүүсийг тодорхой хэмжээнд эрүүл мэндийн хяналт шинжилгээнд оруулна гэдэг л дээ.Гэхдээ тэр нь хэрэгжихэд тун бэрхшээлтэй.Хянадаг газруудад нь тийм боломж ч алга. Одоо бол захтай ойрхон айлын хашаанд “гаргаад” л шууд лангуу руу ачаад байгаа. Хашааны ариун цэвэр ямар байх уу, нядалж байгаа хүн нь эрүүл үү, халдварт өвчнөөр өвдсөн үү, шарласан уу, В, С вирустэй юү, үгүй юү, мал нядалж байгаад санаандгүй гараа эсгэчихлээ гэхэд цусаар, хутгаар дамжаад маханд ямар нэгэн халдвар өгөх үү, үгүй юү гээд өчнөөн бэрхшээл энд байна. Тийм учраас ариун цэвэр, эрүүл ахуйн тал дээр махаа сонгох, авсан хойноо угаах, ариутгах гээд иргэд маань өөрсдөө л хичээхээс өөр замгүй юмшиг байна. Бас хэрэглэгчид маань ариун цэвэр эрүүл ахуйг маш сайн шаардмаар, голж шилмээр байна.Гэтэл манайхантэгдэггүй.
-Иргэд гэхээсээ төрийн, танай яамны хариуцах ажил биш үү?
-Яг хариуцах эзэн гэвэл манай яамных биш. Мэргэжлийн хяналт энэ тэр гээд л явах байх.
-Одоо Мэргэжлийн хяналтын газар гэж байхгүй болгочихсон юм биш үү?
-Байгаа байлгүй дээ. Байхгүй ч гэсэн энэ чиглэлийн хяналтын нэг бүтэц байгаа л байлгүй.
-Нэг талаас малчдаа дэмжих, нөгөө талаас махны үнийг бууруулах хоёр үүрэг чинь хоорондоо зөрчилтэй ч гэсэн энэ бүгд нэг их сүр болгоод байх бодлогын асуудал биш биз дээ?
-Энэ бол том бодлого юмуу, том ажил ерөөсөө биш. Зохицуулалт шаардсан өдөр тумын л жижиг ажил. Жаахан сэтгэл гаргахад л болчих ажил гэдгийг сая гурил дээр харлаа шүү дээ. Тариаланчдад нийт дүнгээрээ 15 тэрбум төгрөгийн дотацыг Засгийн газрын төвшинд шийдүүлж, тэр дагуугаа жаахан зохион байгуулалт хийхэд л болчихож байгаа юм. 15 тэрбум төгрөг гэдэг их мөнгө үү.
-Төрд бол бараг л задгай мөнгө шүү дээ?
– Тийм ш дээ, бүхэл бүтэн улсын хэмжээд үзвэл бага мөнгө. 15 тэрбум төгрөгийг долларт шилжүүлбэл 11 сая л доллар. Нэг дурак очоод л төрийн банкны14 тэрбумаар казино тоглочихдог биз дээ. Ингээд бодвол тариаланчдын дотацын нэмэгдэл бол цагаа ч, салбараа ч олсон, байх ёстой дэмжлэг.Цаашид ч дэмжинэ.Угаасаа хүнсэн дээр төрийн иймэрхүү дэмжлэг, квот улс орон бүрт байдаг юм билээ.Жишээ нь, Япон Солонгос Вьетнам хүнсний гол хэрэглээ болсон цагаан будаан дээрээ төрөөс онцгой дэмжлэгтэй, экспорт дээрээ тодорхой квоттой.Эдгээр улсад будаа хомсдох юмуу, үнэ хэт өндөр болбол бараг иргэний дайн гарах хэмжээнд хүнсний салбар нь будаанаасаа хамааралтай. Хэрвээ манай газар тариалнгийн салбар босоод ирвэл энэ их өргөн уудам нутагтай, хөрс нь янз бүрийн химийн бодис, хаягдалд өртөөгүй манай улс 5-10 жилийн дараа үр тарианы том экспортлогч болох бүрэн боломжтой.
-Атрын III аяны хүрээнд угаасаа л гурил,төмсний асуудлыг шийдчихсэн. Шийдчихсэн юман дээр Женко улстөр хийж байна гэх шүүмжлэл гарна даа. Ялангуяа, өрсөлдөгч МАН-аас чинь?
-Магадгүй.Гэхдээ хэн шийдсэн нь чухал биш.Хамгийн гол нь энэ бодлого тууштай үргэлжилж, сайжирч, ард түмэнд үр дүнгээ бодитой өгч байх л ёстой. Хэрвээ автор тодруулах гээд байгаа бол Атрын III аяныг С.Баярыг Ерөнхий сайд байхад хамтарсан Засгийн газар шийдэж хэрэгжүүлж эхэлсэн. Тэнд нь манай нам байж, миний бие сайд энэ тэр гээд явж л байсан.Угаасаа л эд нар ял, гавьяаагаа хуваалцана, хамтдаа үүрнэ гэдэг биз дээ. Атрын III аянаар шийдчихсэн гээд энэ салбарыг зөнд нь орхиж, эсвэл 10, 20 жилийн дараахь ч бодлогыг Атрын аянаар шийдчихсэн байсан юм гэж үгүйсгээд яваад байж болохгүй биз дээ. Хөдөө аж ахуй бол байгалаас хамааралтай эрсэдэлтэй салбар.Тийм учраас жил бүр бодлогоо шинэчилж сайжруулж явах учиртай.Бид тэгж л яваа.Бид хамтарч шийдсэн Атрын аянаа бодлогын төвшинд сайжруулах, илүү өгөөжтэй хүртээмжтэй болгохын төлөө л ажиллаж байна.Жишээ нь, С.Баярын Засгийн газарт бид тухайн үедээ Атрын аянаар зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангах тухай ярьж байсан.Одоо тэгвэл энэ аяны шууд үр дүнгээр үр тарианы экспортлогч орон болох том зорилгын төлөө явж байна.Цаашид бид хүнсний ногоо руу орно. Лангуун дээр өдөр тутам байдаг, түргэн мууддаг, тэгсэн хэрнээ Эрээнээс импортооравдаг хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энд төмснөөс бусад бараг бүх ногоо орно.Төмсийг бол одоохондоо дотооддоо шийдсэн.Одоо эрхбиш Эрээнээс төмс импортоор авахгүй байх боломжтой болсон.
-Та Зам тээврийн сайд байхдаа төмөр замыг нэлээд барьж явсан. Бодлогыг нь гаргасан, бас олны анхаарлын төвд ч аваачсан. Одоо энэ салбартаа юуг нэн тэргүүнд тавих вэ?
-Манайх хөдөө аж ахуйгаас гадна аж үйлдвэрийн яам. Өмнө нь Үйлдвэр, худалдааны яам гэж байж байгаад дампуурчихсан.Тэрний дараагийн хувилбар буюу тодорхой сэдэв, зорилготой яам.Тэр нь хамгийн түрүүнд Сайншандын цогцолбор. Хамгийн гол нь бие даасан, хөгжих ёстой, цаашдаа бусдаас хараат бус явах зорилготой улс орон мөн л юмбол байгалийн баялагаа түүхийгээр нь гадагш зөөхөө болъёо, ядаж хагас боловсруулж гаргах ёстой. Тэр зорилгын төлөө бодлого гаргаж хэрэгжүүлэх нь манай яамны бөгөөд энэ салбарт сайдаар томилогдсонминий гол зорилго. Айлаар аваад үзье л дээ.Тариа тарьдаг айл үрийн будаагаа хажуугийн хөршдөө үргэлж өгөөд байвал яах уу, нэг өдөр л намар хураасан будаа нь дуусна.Олсон ашиг нь ч зөвхөн үрийн будааны үнээр хэмжигдэнэ.Өөрсдөө хөдөлмөр хийж нэмүү өртөг бий болгохгүй, зүгээр л зоориноосоо будаагаа килограммлаад л өгөөд байна.Үүний оронд үрийн будаагаараа гурил үйлдвэрлэж, гурилаараа боов, талх хийгээд зарвал эдийн засгийн хувьд хамаагүй ашигтай.Эдийн засгийн ашгаас гадна тэр айлын хүн бүр ажилтай болно, үрийн будааны ганц зоорьтой байсан бол гурилын жижигхэн үйлдвэртэй болно, талхны цехтэй болно, тэгээд талхаа зардаг дэлгүүртэй болно, бүр нарийн яривал талхаа айлуудад шууд хүргэж өгдөг хүргэлтийн машинтай болно.Энэ бүгдэд шинэ шинэ ажлын байр бий болно.Харин ганцхан үрийн будаагаа л зарж байтал хажуу айл нь өөр айлаас бэлэн талх авчихдаг болчихвол үрийн будаа зардаг айл худалдан авагчгүй, орлогын эх үүсвэргүй болж шууд дампуурна.Тэгж үрийн будаа авдаг ганц айлаас хараат явах уу, өөрөө харин тариагаа тарьж, гурилаа үйлдвэрлэж, талхаа ч барьж бусдыг өөрийнхөө хараат болгох уу гэдэг л сонголтын өмнө бид зогсч байна.Энгийн төвшинд тайлбарлахад Сайншандын цогцолбор ийм л юм.
-Одоо тэгээд Сайншандын цогцолборын ажил хэрэг урагштай явна даа?
-Сайншандын цогцолборын ажлаа барьж авсан л даа. Засгийн газраас есөн сайдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан, би ахалж байгаа.Сая анхныхаа хурлыг хийсэн.Харамсалтай нь ойлгох талаасаа жаахан тиймхэн байна.Хөрөнгө оруулагч, ус гээд шийдэх асуудал зөндөө байна.Хамгийн нь асуудал бол боловсон хүчний асуудал. Сүүлийн 30 жил энэ салбар үндсэндээ хаягдсан шүү дээ.
-Танай яам хуучнаар Хүнс хөдөө аж ахуйн яам байсан. Яагаад заавал энэ бүтцэд аж үйлдвэрийн салбарыг хавсаргасан юм бол. Та заавал Сайншандын цогцолборооөөрөө авч явна гэсэн үү?
-Нэгд, аж үйлдвэрийн асуудал манай яамны хавсарга бишээ. Гол бодлогын тэргүүнд байгааг түрүүн хоёулаа ярьсан.Дэлхийд өнөөдөр байгалийн баялгаа түүхийгээр гадагш зөөдөг улс манайхаас өөр алга.Яахав, Түвд байна.Гэхдээ Түвд бол тусгаар улс биш. Хоёрт,Сайншанд бол төмөр замтай холбоотой. Манай хуучин яамныхан асар их эсэргүүцэлтэй тулгарч байж төмөр замын бодлогыг боловсруулж Их хурлаар батлуулсан, давж гарсан.Төмөр замтайгаа холбогдуулж Сайншандын цогцолбор байгуулна.Бид төмөр замын бодлогын ч, Сайншандын цогцолборын ч автор болчихсон юм байна, суурийг нь тавиад голомтыг нь асаачихая гэсэн утгатай л яваад байгаа юм л даа.
-Тэгэхээр сонголтын хувьд таныг дагаж аж үйлдвэрийн асуудал хүнс хөдөө аж ахуйн салбарт ирчихэв үү, та Сайншандын цогцолбороо дагаад энэ яаманд ирчихэв үү?
– АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч байгаа. Хилээр түүхийгээр нь ачаад гаргадаг баялгаа дотооддоо боловсруулдаг болноо гэж.Тэр дагуу л явж байгаа.Засгийн газар дээрээ ч ярьсан.Хөдөө аж ахуй, аж үйлдвэр гэсэн хоёр том салбараа нийлүүлээд явбал улс орны маань хөгжлийн бас нэгэн хүчирхэг хөдөлгүүр болох юм болов уу гэдэг зорилгоор нэгтгэсэн.Дээр нь социализмын үеийн, архиныхаас бусад том үйлдвэрүүдэд бүгд хүнд байдалд орсон.Ихэнх нь дампуурсан.Үлдэж чадсан цөөхөн хэдэн үйлдвэрүүдийн нэг болох “Мах импекс”, “Талх чихэр” зэрэгт би өөрөө ажиллаж нухлуулж явсны хувьд зовлонг нь сайн мэднэ.Тэр утгаараа энэ салбарынхантайгаа ойлголцоход амар л юм билээ дээ. Энэ бас миний давуу тал юм уу даа.
-Автор, давуу талаа бодоод энэ салбарт иртэлХ.Тэмүүжин сайдаас эхлээд Х.Баттулга ашиг сонирхлын зөрчлийн манежны голд зогслоо гэж байгаа. Бодвол таныг “Мах импекс”, “Милл хаус” гурилын үйлдвэрийн эзэн байж хөдөө аж ахуйн салбарын сайд боллоо гэж байгаа байх?
-Тэмүүжин өөрөө хуульч,багш байсан болохоор бизнес яаж явдаг, удирдлага нь ямар дараалалтайг сайн мэддэггүй шиг байгаа юм. Хувьцаат компани, хувийн компанийн ялгаа юунд байдаг, компанийн эздийн ашиг сонирхлын зөрчил гэж юу юм гэдгийг нарийн мэдэхгүйгээр тэгж ярьсан юмшиг санагдсан.Дараа нь ч би өөрт нь хэлсэн.Ганцхан Х.Тэмүүжин гэлтгүй, олон хүн намайг биенесмэн, бизнес хийдэг хүн, “Женко” компани гэж хараад байгаа юм.Чи ч гэсэн “Балдорж” шагнал авсны дараахь ярилцлагадаа “Женко MCS хоёр гэдэг нийтлэлээ Солонгосын Самсунг, Хьюандай группийн өрсөлдөөнөөс санаа авч бичсэн” гэж ярьсан байсан.Гэтэл би чинь 2004 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш хуулиараа ч тэр, цаг зав боломжоороо ч тэр, бизнес гэдэг юмнаас нэлээд хөндийрчихсөн.Одоо есөн жил болж байна гэхээр бүр тэс хөндийрсөн ч гэж болохоор цаг хугацаа өнгөрсөн байна.Одоо би эргэж очоод бизнес хийнэ гэж бараг байхгүй болов уу.Чадах ч үгүй байх.
-Гэхдээ л та саяын миний нэрлэдэг компаниудын хувьцаа эзэмшигч шүү дээ?
-Тийм л дээ. Хувийн компани ХХК гэж, хувьцаат компани ХК гэж байна.Хувьцаат компанийн хувьцааг Хөрөнгийн бирж дээрээс хэн ч очоод худалдаж авч болно, нээлттэй.Би “Мах импекс”-ийн хувьцаа эзэмшигчдийн л нэг.“Милл хаус” бол сүүлд байгуулагдсан гурилын шинэ үйлдвэр.Энд надад нэг ширхэг ч хувьцаа байхгүй.“Талх чихэр” дээр нь надад хувьцаа байдаг.Энийгээ би бүгдийг нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байгаа.Хэрвээ тэнд худлаа бичсэн бол хуулийн хариуцлагатай шүү дээ.Ашиг сонирхлын зөрчлийн хуульд “ удирдах ажил хийх, Төлөөлөн удирдах зөвлөлд байж болохгүй” л гэж байгаа. Хэрвээ би хувьцаат компанийн 51 хувиас илүүг эзэмшиж шийдвэр гаргах эрх бүхий багцтай бол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Харин 51-ээс бага хувь эзэмшдэг, шийдвэр гаргах эрхгүй байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Тэмүүжин үүнийг л ялгаж салгаагүй байна лээ. Хувьцаа эзэмшснийтөлөө, тэр нь эрх мэдлийн багц буюу 51 хувиас бага байхад ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж явцуурвал олон хүн хэлмэгдэнэ биз дээ.
-Тэгвэл заавал ашиг сонирхлын зөрчил гэж хууль ярихаа болъёо л доо …
-Зориуд юмуу зорилготой мушгивал болно л доо.
-Мушигхаа ч болъёо, амьдрал дээр энгийн ойголтоор та салбарын сайдын хувьд “Мах импекс”, “Талх чихэр”-тээ давуу эрх олгож магадгүй ш дээ?
-Хуулиараа болохгүй дээ. Хэрвээ давуу эрх олговол жинхэнэ ашиг сонирхлын зөрчил болно.Би тэгэхгүй ээ.
-Хэлэх нэг хэрэг, таныг хувьцаатай компаниуддаа давуу эрх олгож байгаа, үгүйг хэн хянах уу?
-Би өөрөө өөрийгөө хяначихна аа. Тэгээд ч хэвлэл мэдээлэл, твитер файсбүүк гээд мэдээллийн цахим орчин хүчээ авч ил явж байгаа энэ үед нуугдах ямарч боломжгүй.Хоёрт гэвэл, надад тийм сэтгэл байхгүй.Би Монгол Улсынхаа төмөр замыг тавьчих юмсан, Сайншандын цогцолборыг босгочихюмсан гэсэн их том амбийц, том мөрөөдөлтэй хүн ш дээ.Энэ улсын эдийн засаг нь олон тулгууртай, олон тэрбумын борлуулалттай хүчирхэг болчихоосой гэсэн том зорилгын төлөө явж байгаа надад хэдэн тонн мах, хэдэн тонн гурил миний сонирхлыг татахгүй.Том зорилгоо ийм жижиг наймаагаар татаж унагачих хүн биш л гэж өөрийгөө тоодог юм ш дээ.
-Жишээ нь Д.Ганхуяг сайд би тэгж хэлээгүй л гээд байгаа юм. Гэхдээ л Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол би огцорноо гэсэн гэдэг. Тэрэнтэй адилхан та ашиг сонирхлын зөрчил талруу жаахан хазгай гишгэчихсэн л байвал өөрийнхөө саналаар огцрох уу?
-Гишгэхгүй учраас огцорно гэхгүй ээ. Харин том зорилгодоо хүрэхийн тулд ажлаа дуустал үзнэ гэдгээ хэлнэ. Манай улс XIX зуунд ямар хоцрогдсон орон байлаа яг тэр инерцээрээ XXI зуунд яваад байж болохгүй биз дээ.
-Та С.Баяр, С.Батболд гээд өмнөх хоёр ч хамтарсан Засгийн газарт сайд байсан. Гэтэл та нар одоо үнэхээр болохоо байчихсан, сүйрчихсэн улс орон хүлээж аваад л дайны дараахь байдлаас нь сэргээн босгох гэж байгаа юмшиг л загнах хандлага, тэр талын PR нь арай л ихдээд байгаа юм биш үү?
-PR нь юмуу, жаахан хэтрүүлэг байгаа байх аа. Гэхдээ л манайх чинь том дайн, дотоодын зэвсэгт мөргөлдөөн, ойрын хэдэн жилдээ өлсгөлөн зовлон үзээгүй улс орон.Тэгсэн мөртлөө л хөгжихгүй, нэг л байрандаа, сонгуулиас сонгуулийн хооронд амь аргацаагаад яваад байна.Жишээ нь чи одоо улсад хэд дэх жил ажиллаж байна. Өөрөөр чинь жишээ авъя л даа.