
Хэргийн мөрдөн байцаалтын явц болон шархадсан зорчигчдын биеийн байдлыг ЗЦГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга С.Энхбатаас тодруулахад, “Талийгаачийн хэн болохыг тогтоож, ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг таамаглаж хэлэх аргагүй юм. Хоёр зорчигчийн амийг аварч, эмнэлэгт хүргээд байсан ч тэдний нэг болох 20 орчим насны залуу шархаа даалгүй өнгөрсөн бямба гаригийн 15.00 цагийн орчим нас барсан” гэв.
Д.ЖАРГАЛСҮРЭН