
Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн яамнаас аравдугаар сарын 15-ныг Хүнсний өдөр болгон тэмдэглэсэн. Дэлхийн олон улс орон энэ өдрийг Хүнсний өдөр болгон тэмдэглэдэг аж. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад монголын шилдэг фермерүүдийн саналыг хүргүүлсэн бөгөөд тус компани шалгарсан аж. “Түмэн шувуут” ХХК-ний захирал Ж.Болд “Тайландын гүнж нь хүүхдийн төлөө сайн үйлс бүтээж, ядуу иргэдэд дандаа тусалдаг учраас энэ удаагийн шагналыг мөнгийг бид асрамжийн газрын хүүхдүүд болон өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй иргэдэд олгож байгаа юм” гэлээ.
Үндэсний үйлдвэрлэгч “Түмэн шувуут” ХХК нь 2004 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогоор дотоодын өндөгний зэх зээлийн 40 хувийг нийлүүлдэг аж. Өмнө нь Монгол Улсаас 2005, 2009 онуудад мөн энэ шагналыг фермерүүд хүртэж байсан юм байна.