
Тэрбээр Египетийн нийслэл Каир хот дахь Монгол Улсын Элчин сайдын Яаманд хүрэлцэн ирж Монгол-Ливаны харилцааг хөгжүүлэх, ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтын асуудалд онцгойлон анхаарах, Ливан дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар зохих үүрэг, чиглэл авлаа.
Ноён М.Айтани Ливанд эрүүл мэндийн оношлогооны томоохон компанитай бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсад жижиг, дунд бизнессийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа бизнессмэн юм. Тэрээр Бүгд Найрамдах Ливан Улс дахь манай гуравдахь Өргөмжит консулаар хоёр жилийн хугацаатай томилогдсон байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.