Кувейтэд жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Кувейтэд жагсаал болжээ

Кувейтийн нийслэлд өчигдөр сонгуулийн хуулийг эсэргүүцсэн олон мянган иргэдийн жагсаал болсон бөгөөд бүтэн өдрийн турш үргэлжилсэн жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болж хувирсан байна. Цагдаа нар үүссэн эмх замбараагүй байдлыг намжаахын тулд нулимс асгаруулагч болон  нулимс асгаруулагч бүхий тэсрэх бөмбөг ашиглажээ. Жагсагчдын төлөөллийн эх сурвалжуудад мэдээлснээр цагдаа нар болон жагсагчдын ийнхүү мөргөлдөөний үеэр 12 хүн гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн аж. Кувейтийн парламентийн сөрөг хүчнийхэн болоод тэднийг дэмжигчдийн томоохон эсэргүүцэлтэй тулгарсан сонгуулийн шинэ хуулийг ирэх арванхоёрдугаар сарын 1 гэхэд дахин шинэчлэн гаргах хэрэгтэй хэмээн  Шейк Сабах болон Ал-Ахмад Ал-Сабах нарын сөрөг хүчний төлөөлөгчид жагсаалын үеэр  олон нийтэд уриалжээ. Түүнчлэн сөрөг хүчнийхэн парламентын суудалд олонхи болсон гишүүдийг зөвхөн өөрсдийн үнэлэмж, үзэл бодлыг илүүд үзэн хууль гаргаж байгаа нь шударга бус хэмээн сөрөг хүчний төлөөлөгч Ал Сабах мэдэгдсэн байна.
 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж