Penelope Cruz алдрын одтой болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Penelope Cruz алдрын одтой болжээ

Оскарын шагналт жүжигчин Penelope Cruz Холливуудын алдрын гудамжинд өөрийн нэрийн одтой болж, энэхүү гудамжинд нэрээ мөнхөлж буй Испанийн анхны алдартан боллоо.

Нэрт найруулагч Woody Allen-ы "Vicky Cristina Barcelona" киноны дүрээрээ Оскар хүртсэн Penelope Cruz “Би энэ онцгой өдрийг үргэлж санаж явах болно. Би энэхүү одыг харах болгондоо миний мөрөөдлийг биелэхэд тусалсан олон хүмүүсийг дурсаж, тэдэндээ баярлаж явна” хэмээжээ.

Өдгөө 36 настай жүжигчин бүсгүй киноны карьертаа хамгийн их нөлөө үзүүлсэн хүнээр нөхөр Javier Bardem болон дотны найз Johnny Depp нарыг нэрлээд аав ээж, нөхөр болон саяхан мэндэлсэн хүүдээ хандан “Намайг өдөр бүр аз жаргалтай байлгадаг та бүхэндээ баярлалаа” гэж хэлжээ.

Испанийн үзэсгэлэнт бүсгүй тэрбээр телевизийн жүжигт тоглож, гараагаа эхэлж байсан ба 1992 онд анхныхаа кинонд тоглож байсан юм.
Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж