“Дисней лэнд” Шанхайд ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

“Дисней лэнд” Шанхайд ирнэ

“Дисней лэнд”-ийн шинэ парк өмнөд хөршийн Шанхай хотноо сүндэрлэнэ. Ирэх баасан гаригт бүтээн байгуулалтын их ажлыг эхлүүлнэ. “Дисней лэнд” компани, Хятадын эрх баригчидтай олон жилийн турш ярилцсаны эцэст ийнхүү эцсийн шийдэлд хүрлээ. Хүүхэд багачуудын мөрөөдөл болсон тоглоомын төвийг 24.4 тэрбум юань буюу 3.7 тэрбум ам.доллараар босгох санхүүгийн тооцоо гарчээ. Энэ нь тус улсад хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалтын нэг болох юм.


Шинэ парк “Дисней лэнд”-ийн дэлхийн зургаа дахь, Азийн гурав дахь парк болох бөгөөд хоёр зочид буудал, рестораны цогцолбор, хиймэл нууртай байх гэнэ. Тус компанийн парк Хонконг, Токио, Парист тус бүр нэг харин АНУ-д хоёр бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж