
Тухайлбал өнөөдрөөс эхлэн “Eagle” телевизийн “Таны цаг” хөтөлбөр өдөр бүр 11.30 цагаас “Төсөв-2013” сэдвийн хүрээнд иргэдийн саналыг шууд утсаар сонсохоор боллоо. Та ажлын өдрүүдэд өдөр бүр 11.30 цагаас, бямба, ням гаригт 13.00 цагаас Eagle news телевизийн “Таны цаг” шууд нэвтрүүлэгт холбогдох боломжтой.
Түүнчлэн News.mn сайтын нийтлэлийн дагуух сэтгэгдлээр болон info@news.mn хаягаар уншигчдын саналыг хүлээн авч байгааг сануулъя. Таны саналыг бид төсөв батлагчдад уламжилж, “Төсөв-2013” хэлэлцүүлгийн хүрээнд уригдаж буй албаны эх сурвалжуудаас асууж тодруулах болно.
ТА "Сэтгэгдэл бичих" хэсэгт өөрийн саналаа үлдээж болно.
NEWS агентлаг