Penelope Cruz алдрын одтой болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Penelope Cruz алдрын одтой болжээ

Оскарын шагналт жүжигчин Penelope Cruz Холливуудын алдрын гудамжинд өөрийн нэрийн одтой болж, энэхүү гудамжинд нэрээ мөнхөлж буй Испанийн анхны алдартан боллоо.

Нэрт найруулагч Woody Allen-ы "Vicky Cristina Barcelona" киноны дүрээрээ Оскар хүртсэн Penelope Cruz “Би энэ онцгой өдрийг үргэлж санаж явах болно. Би энэхүү одыг харах болгондоо миний мөрөөдлийг биелэхэд тусалсан олон хүмүүсийг дурсаж, тэдэндээ баярлаж явна” хэмээжээ.

Өдгөө 36 настай жүжигчин бүсгүй киноны карьертаа хамгийн их нөлөө үзүүлсэн хүнээр нөхөр Javier Bardem болон дотны найз Johnny Depp нарыг нэрлээд аав ээж, нөхөр болон саяхан мэндэлсэн хүүдээ хандан “Намайг өдөр бүр аз жаргалтай байлгадаг та бүхэндээ баярлалаа” гэж хэлжээ.

Испанийн үзэсгэлэнт бүсгүй тэрбээр телевизийн жүжигт тоглож, гараагаа эхэлж байсан ба 1992 онд анхныхаа кинонд тоглож байсан юм.

Ингээд түүний товч намтраас сонирхуулбал:

Нэр: Penelope Cruz
Бүтэн нэр: Penelope Cruz Sanchez
Төрсөн өдөр: 1974-04-28
Үндэс: Испани
Төрсөн газар: Мадрид, Испани
Өндөр: 1,67 м
Мэргэшил: Жүжигчин
Боловсрол:
• Дунд сургууль (дундаас нь орхиосн)
• Испанийн Үндэсний Хөгжмийн Сургуульд 9 жил балет сурсан.
• Nueүa York-ын Cristina Rota-н сургуульд 4 жил драмын ангид сурсан.

Аав: Eduardo, авто завсарчин
Ээж: Encarna, үсчин
Эгч: Mónica, бүжигчин, 1977 онд төрсөн.
Эрэгтэй дүү: Eduardo Jr, хөл бөмбөгчин, 1985 онд төрсөн.

Холбоотой байсан хүмүүс:
• жүжигчин Matt Damon, "All the Pretty Horses" (2000) кинонд хамтран тоглосон.
• жүжигчин Nicolas Cage, "Captain Corelli"s Mandolin" (2001) кинонд тоглосон.
• одоогоор жүжигчин Tom Cruise-тэй үерхэж байна.

Алдрын эхлэл: All the Pretty Horses (2000) кинонд тоглосноор
Жүжигчин Penelope Cruz нь 1974 оны 4 сарын 28-нд Испанийн Мадридад төржээ. Түүний аав Eduardo нь авто завсарчин, ээж Encarna нь үсчний мэргэжилтэй бөгөөд Penelope нь 3 хүүхэдтэй айлын хамгийн том нь ажээ.

Тэр багаасаа олны нүдэнд ил гарах дуртай байсан болохоор 5 настайгаасаа л жүжгийн хичээл хийдэг байлаа. Тэр дунд сургуулиа дундаас нь орхисон ажээ.
Penelope Испанийн үндэсний хөгжмийн сургуулийн балетын ангид 9 жил сурсаныхаа дараа кино жүжигчин болохоор шийдэн Nueүa York-ын Cristina Rota-н сургуульд 4 жил драмын ангид сурсан байна.
Penelope Cruz шалгаруулалтанд ялж TҮ-н олон ангит "La Quinta Marcha" хэмээх кинонд тоглосон байна. Тэрээр 17 насандаа "El Laberinto griego" хэмээх Испаний тулаант кинонд анхны туслах дүрийг бүтээсэн юм.

Нэг жилийн дараа буюу 1992 онд тэр инээдмийн "Jamon, jamon" ("Lust auf Fleisch") хэмээх кинонд ил задгай хувцасладаг 18 настай царайлаг бүсгүйн дүрийг бүтээсэн ба үүний дараагаар "Belle époche" хэмээх Оскарын "Гадаадын шилдэг кино" гэсэн шагналыг хүртсэн кинонд маш амжилттай тоглосон байна.

Энэхүү амжилтын дараагаар Penelope удалгүй Испаний номер 1 жүжигчин болж чадсан юм. 1997 онд тэр испанийн оскарын шагналтай тэнцэхүүц Goya-аас 8 төрлийн шагнал авсан "Abre los ojos" гэдэг кинонд гол дүр бүтээжээ. Нэг жилийн дараа тэрээр инээдмийн "La Niña de tus ojos" (1998) хэмээх кинонд амжилттай тоглож, өөрөө жүжигчнийхээ хувьд Goya-аас шагнал хүртсэн байна. Тэр жилдээ тэр англи хэл дээрх кино Stephen Frears-н "Hi-Lo Country"-д тоглосон. Энэ нь түүнийг хожим 1999 онд испанийн нэртэй найруулагч Pedro Almodóүar-ын оскарын шагнал хүртсэн кино "All About My Mother" кинонд тоглох замыг нээж өгсөн байна.

Penelope-н тоглосон "Woman on Top" (2000), "All the Pretty Horses" (2000), "Blow" (2001), "Abre los ojos" киноны америк дээрх хувилбар "Үanilla Sky" (2001) зэрэг кинонууд нь түүнийг Холливуудын А зэрэглэлийн жүжигчдийн жагсаалтанд багтааж чадсан байна. Тэгсэн ч тэр испанийн киноны ертөнцийг орхилгүй үнэнч байж далайн эргийн 2 талд ээлжлэн очиж жүжигчнийхээ ажлыг хийсээр байна.

Тэрээр "All the Pretty Horses" (2000) кинонд хамтран тоглосон жүжигчин Matt Damon, "Captain Corelli"s Mandolin" (2001) кинонд тоглосон Nicolas Cage нартай хайр сэтгэлийн холбоотой байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж