Итали улсын төлөөлөгчид айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Итали улсын төлөөлөгчид айлчилж байна

Бүгд Найрамдах Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Адольфо Урсо
тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж
байна.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд А.Урсо Монгол, Италийн хооронд дипломат
харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд айлчилж байгаа болно. Дэд сайд
А.Урсог дагалдан италийн 50 орчим бизнес төлөөлөгчид ирсэн байгаа бөгөөд
Италийн худалдааны институт, МҮХАҮТ, ГХОГ хамтран Монгол-Италийн эдийн
засгийн чуулга уулзалт зохион байгуулж байна.

Айлчлалынхаа хүрээнд А.Урсо нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар,
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга болон ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нартай уулзаж
хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрнгө оруулалтын салбарын хамтын
ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд А.Урсо нар
Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар
хоорондын холимог комиссыг байгуулах тухай Хамтарсан мэдэгдэлд гарын
үсэг зурсан.

Дэд сайд А.Урсо нь Италийн Парламентын гишүүн бөгөөд айлчлалынхаа
хүрээнд тэрээр мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Италийн Парламентын
бүлгийн дарга Д.Арвинтай уулзаж, хоёр орны Парламент хоорондын хамтын
ажиллагааны талаар болон бусад асуудлаар санал солилцлоо хэмээн Гадаад
харилцааны яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж