Түвдийн лам өөрийгөө шатаав

Хуучирсан мэдээ: 2012.10.21-нд нийтлэгдсэн

Түвдийн лам өөрийгөө шатаав

Түвдийн лам нар. Фото AP    

Түвдийн уугуул бүс нутаг дахь Хятадын бодлогыг эсэргүүцэн өөрийгөө шатаасан тухай Associated Press агентлаг аравдугаар сарын 20-нд мэдээлсэн байна.

Хоёр хүүхдийн эцэг, 27 настай Лхам Гиеб Хятадын Ганьсу мужийн нэгэн хийдийн ойролцоо өөрийгөө шатаасан ба тэрээр Далай ламыг буцаан ирүүлэхийг хүссэн уриаг шатахдаа хашгирч байжээ. Орон нутгийн Аюулгүйн албаны ажилтнууд түүнийг барин галыг нь унтраахаар оролдсон ч залуу лам амиа алдсан байна.

Түвдийн амьдралын тухай мэдээгээр мэргэжсэн Phayul.com портал мэдээлснээр, Лхам Гиеб аравдугаар сард өөрийгөө шатаан эсэргүүцсэн дөрөв дэх хүн нь болжээ. Өмнөх гурван тохиолдолд эсэргүүцэгчид бүгд амиа алдсан байлаа. Лондоны  хүний эрхийн Free Tibet байгууллагын мэдээгээр, 2011 оны гуравдугаар сараас хойш Түвдийн жар гаруй хүмүүс бүс нутаг дахь Хятадын бодлогыг эсэргүүцэн “зулын гол” болжээ.

Хятад 1950 онд Түвдийг эзэлсэн юм. Нутгийн уугуул иргэд нь хэдэн арван жилийн турш бүсийн тусгаар тогтнол буюу автономийн давуу эрхийг шаардан тэмцэж ирэв. Албан ёсны Бээжин тэдний энэ шаардлагыг үл хүлээн авч, Түвдийг өөрийн салшгүй хэсэг гэж үздэг.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж