Улаанбаатарт 3 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.10.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 3 хэм дулаан байна


2012 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 10 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун болон төвийн нутгаар цас орж, салхи секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй салхи их төлөв баруунаас секундэд 9-14 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Говийн бүс нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж