
Ливаны сөрөг хүчний удирдагч Саад Харири дээрх халдлагад хөрш Сири улсын эрх баригчдыг буруутгажээ. Тэрбээр ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг эсэргүүцдэг нэгэн бөгөөд Виссам аль-Хассантай ойр дотно холбоотой байсан аж. Сүүлийн үед Сирид дэгдээд буй иргэний дайн улам бүр гаарч, хөрш Ливан улс үүнд татагдан ороход хүрээд байгаа юм.
Виссам аль-Хассан нь сөрөг хүчний удирдагч Саад Хариригийн эцэг, ерөнхий сайд агсан Рафик Харириг 2005 онд Сирийн Дамск хотод тэсрэх бөмбөгт амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хариуцаж байжээ.
Б.АНХТУЯА