
Улсын хэмжээнд “Ургац-2012” арга хэмжээг Замын цагдаагийн тасгууд зохион байгуулж байгаа юм. Дархан-Уул аймгийн тухайд ургац хураалтын бүс нутаг болох Орхон, Хонгор сумдад замын цагдаагийн пост ажиллуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж буй. Орон нутгийн замд гарч байгаа ослын 70-80 хувь нь жолоочийн хариуцлага, сахилга бат, дүрэм журмаа биелүүлэхгүй, замын хөдөлгөөний дүрмээр тогтоогдсон хурдыг хэтрүүлснээр болж гардаг гэсэн судалгаа байдаг. Мөн насжилт өндөртэй, техникийн шаардлага хангахгүй, бүрэн бус тээврийн хэрэгслүүд сум, багуудад их байна. Энэ нь осол, хэрэг гарахад ноцтой нөлөөлж байгаа хүчин зүйл болж байгааг замын цагдаагийн тасгаас онцолж байна.