Нийтийн тээврийн маршрутыг өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн маршрутыг өөрчиллөө

Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “Нарны гүүр” ашиглалтанд орохтой холбогдуулан “Энхтайваны гүүр”-ээр дамжин явдаг нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийг “Нарны гүүр”-ээр явуулах, хотын төвийг Хан Уул дүүрэгтэй шууд холбох зорилгоор дараах чиглэлд өөрчлөлт орж байна.

-М:8Б буюу “Яармаг-Нарны гүүр-Монгол улсын боловсролын их сургууль” чиглэл
-М:25Б буюу “Баянхошуу-Вокзал-ТЭЦЗ” чиглэл
-М:30 буюу “Япон цэргийн цогцолбор-Вокзал-Зайсан" чиглэл
-М:47 буюу “3,4 дүгээр хороолол-Вокзал-ТЭЦЗ" чиглэл
-Хот орчмын “Био-Нарны гүүр-Энхтайваны гүүр" чиглэл
-Хот орчмын “Туул тосгон-Нарны гүүр-Энхтайваны гүүр" чиглэл
-Хот орчмын “Өлзийт-Нарны гүүр-Энхтайваны гүүр” чиглэл






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж