Дэлхийн хамгийн өндөр барилга Хятадад сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр барилга Хятадад сүндэрлэнэ

Дэлхий
дээрх “хамгийн, хамгийн” гэх бүхий л тодотголыг өөрийн нэрээр овоглох
сонирхолтой БНХАУ тун удахгүй дэлхийн хамгийн өндөр барилгыг
сүндэрлүүлэх гэж байна. Хамгийн гайхалтай нь ердөө 210 хоногийн
хугацаанд 838 метр өндөр “Sky City” нэртэй цамхгийг барьж дуусгах гэнэ.
Төлөвлөсний дагуу үнэхээр 210 хоног буюу долоон сарын хугацаанд цамхгийг
ашиглалтад оруулж дуусгавал бас нэг дээд амжилтын эзэд болно.

Одоогоор
дэлхийн хамгийн өндөр барилга бол Дубай дахь “Бурж Халифа” цамхаг. 2009
онд сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн энэ цамхаг 828 метр өндөр бөгөөд
нийт 1,5 тэрбум ам.долларын хөрөнгөөр таван жилийн хугацаанд барьж,
дуусгажээ.
Харин хятадууд “Sky City” цамхагт 628 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөөд буй гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж