Сонгодог мажоритар тогтолцоог ярьж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Сонгодог мажоритар тогтолцоог ярьж эхэлжээ

Энэ хаврын УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан маргааш эхэлнэ. Энэ удаагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх олон чухал асуудал байгаагаас Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх тов гарсан.

Харин УИХ дахь АН, МАН-ын бүлэг хооронд хийгдсэн тохиролцоо (сонгуулийн холимог системийн талаар) шийдэгдэлгүй УИХ-ын олон удаагийн чуулганы нүүр үзэж байгаа нь улс төрд тулгамдсан асуудлуудын нэг болж байна хэмээн нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хорооны XII ээлжит хурлын үеэр нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж хэлсэн.

Сүүлийн үед сонгуулийн системийн талаар олон янзын санаа бодол гарч тэр ч байтугай сонгодог мажоритар буюу  1996 оны сонгуулийн хуулиар явуулах тухай УИХ-ын гишүүд ярьж эхэлжээ. Энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын тавд уг хуулийг хэлэлцэхээр оруулсан байгаа бөгөөд хэзээ батлагдах нь, мөн аль системээр явагдах нь тодорхойгүй байгаа аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж