Үйлдвэржилтийн шинэ эриний талаар чуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Үйлдвэржилтийн шинэ эриний талаар чуулж байна

“Үйлдвэржилтийн шинэ эрин үе” чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл удирдан явуулж байгаа бөгөөд барилгын материалын, хөнгөн, хүнд, химийн үйлдвэрийн салбарын нэгдсэн хуралдаанаас баталсан  төслийн танилцуулгыг хийх юм байна. Яг одоо Эдийн засгийн хөгжлийн яамны танилцуулга, илтгэлийг тус яамны мэргэжилтэн тавьж байна.  Түүнчлэн чуулганаар “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур хот сууринд үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх болон  хөдөө аж ахуйн биржийн талаар хэлэлцэх юм байна. Үүнд Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон яамд, агентлагийн төлөөлөл болон үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудаас оролцож байна. 

Монгол Улс үйлдвэржилтийн шинэ эрин үеийн түүчээнд явж буй гэдэг. Энэ ч утгаараа үйлдвэржилтийн талаарх бодлого, үйл хэргийг эрчимжүүлэх шаардлага буй. Тиймээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Үйлдвэрлэл эрхлэгчдийн мэргэжлийн холбоод хамтарч байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж