Хатагтай Нобуко Хорибе Монголд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Хатагтай Нобуко Хорибе Монголд айлчилж байна

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Нобуко Хорибе энэ сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд  Монгол Улсад  айлчилж байна. Тэрбээр айлчлалын эхний өдрөө буюу өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай уулзаж, тусламжийн зүйлс гардуулах юм. Энэ ёсллол 11-цагт ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвд болох аж. Хатагтай Нобуко Хорибе ЭМЯ, НҮБ-ын хамтын ажиллагааны 50 жилийг тохиолдуулан ЭМЯ-ны урилгаар хүрэлцэн ирсэн аж. Хатагтай Нобуко Хорибэ Монгол Улсад айлчлах хугацаандаа Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, НХХ-ийн сайд Т.Ганди, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор болон бусад албаны хүмүүстэй уулзаж, ирэх таван жилд Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар ярилцах аж. Тэрбээр 1999 онд НҮБ-ын Хүн амын сангийн Хяналтын албаны газрын хяналт, үнэлгээний зөвлөхөөр ажиллаж байхдаа Монгол Улсад ирж байжээ.Тэрбээр айлчлалын гурав дахь өдөр  буюу энэ сарын 6-нд Дархан-Уул аймагт очиж аймгийн нэгдсэн эмнэлэг болон “Хонгор” сумын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж