Инээх, хөгжим сонсох нь хүний сэтгэл санааг өөдрөг болгохоос гадна дунд эргэм насны хүмүүсийн цусны даралтыг бууруулах нөлөөтэйг шинэ судалгаа нотоллоо. Японы эрдэмтэд 40-74 насны 79 хүнийг гурван бүлэг болгон хуваагаад нэг бүлэгт нь хоёр долоо хоногт нэг удаа нэг цагийн хөгжмийн эмчилгээ, нөгөө бүлэгт хоёр долоо хоногт нэг удаа нэг цагийн инээдмийн эмчилгээ хийсэн бөгөөд гурав дахь бүлэгт ямар нэг эмчилгээ хийлгүй орхижээ. Хөгжмийн эмчилгээний дараа даралт зургаагаар, инээдмийн эмчилгээний дараа долоогоор буурч байжээ. Гэтэл энэ хоёр эмчилгээний алинд ч хамрагдаагүй бүлгийнхний даралт ямар ч өөрчлөлт үзүүлсэнгүй.
Судалгааг хийсэн Осакагийн их сургуулийн судлаач Эри Эгучигийн тайлбарлаж буйгаар энэ бүхэн хүний сэтгэл зүйтэй нягт холбоотой гэнэ.
ха ха ха 2011-04-04 202.179.27.26
инээцгээе хөгжилдий цэнгий эрүүл болцгооё эм тариа гэж эдийн засгийн алдагдлаас гарцгаая үр хүүхэд хань ижил хавь ойролцоо байгаа хүмүүсээ дхохлтгэдэг дарамтаас авран хамгаалцгаая босцгоо даралтанд дарагдсан ард түмэн минь