“Шударга ёс” эвслийн байр суурь хуваагджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвслийн байр суурь хуваагджээ

УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд суулт зарласантай холбоотойгоор АН-тай холбоотон болж, олонхийг бүрдүүлсэн хүчнүүдийн байр суурь хуваагдаад байна.

АН бол хоёр нэр дэвшигчээрээ тангараг өргүүлэхийн төлөө байгаа нь ойлгомжтой. Харин бие даагчид МАН-ыг дэмжиж байгаа. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхний хувьд МАХН-ын гишүүдийн хувьд угшлаа даган, МАН-ыг дэмжиж байгаа бол МҮАН-ын таван гишүүн АН-ын талд зогсчээ. Харин ИЗНН байр сууриа ил илэрхийлэхгүй байна.

Ийнхүү УИХ дахь олонхийг бүрдүүлэгч нэг субъект болох “Шударга ёс” эвслийнхэн сонгуулийн маргаантай асуудал дээр хоёр хуваагдаад байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж