АНУ-ын Эрүүл мэндийн холбооноос энэ дэлхий дээрх хамгийн үр дүнтэй, гайхамшигт дасгалыг хийхэд ямар нэг авьяас, чадвар, тусгай төхөөрөмжийн аль нь ч хэрэггүй хэмээн мэдэгдлээ. Энэ бол явган алхах. Явган алхахын ач тус бидний мэддэгээс ч хамаагүй өндөр гэдгийг тэд сануулж байна.
Явган алхсанаар:
-Цусны эргэлт сайжирч, зүрх болон уушгины үйл ажиллагаа эрчимжинэ
-Зүрхний шигдээсээр өвчлөх магадлалыг бууруулна
-Цусны даралт ихсэхээс сэргийлнэ
-Цусан дахь сайн холестролын хэмжээг нэмэгдүүлнэ
-Булчин чангаруулж, хөл болон хэвлийн үйл ажиллагаг эрчимжүүлнэ
-Стрессийг бууруулна
-Үе мөчний өвчнөөс сэргийлж, ясны сийрэгжилтээс сэргийлнэ