Эзэмшигч нь тодорхойгүй 60 барилга байна

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Эзэмшигч нь тодорхойгүй 60 барилга байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнгийн тухай мэдээллийг Нийслэлийн  Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр өчигдөр болсон Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцууллаа. Хяналт шалгалтын явцад 35989 зөрчил илрүүлж, илрүүлсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 3144 акт, 5520 дүгнэлт, 7037 албан шаардлага үйлдэж, нийт зөрчлийн 69,3 хувийг арилгуулсан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир “Хяналт шалгалт хийсэн 596 барилгын 172 нь барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй бол эзэмшигч нь тодорхойгүй 60 гаруй барилга байгаа” хэмээн мэдээлжээ.   

Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын тоо, ноогдуулсан хариуцлага шийдвэрийг дахин нарийн гаргах шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс Удирдах зөвлөлийн гишүүд өчигдрийн хурлаар цаашид авах арга хэмжээний  тухай хэлэлцэх асуудлыг түр хугацаагаар хойшлуулах шийдвэрт хүрчээ. 

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж