”Гурвал” Грект ажлаа дуусгав

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

”Гурвал” Грект ажлаа дуусгав

Европын холбоо, ЕТБ, ОУВС гурав Грекийн Засгийн газартай үндсэн асуудлуудаараа тохиролцоонд хүрлээ. Афин тусламжийн шинэ транш авах найдлагатай болжээ.

Грекийн олон улсын зээлдүүлэгч Европын холбоо, ЕТБ, ОУВС нарын “гурвал” өөрсдийн ажлаа Грект дуусгалаа. Шинэчлэл явуулах үндсэн асуудлуудын ихэнхээр нь тэд Грекийн Засгийн газартай тохиолцоонд хүрлээ хэмээн аравдугаар сарын 17-нд Брюссельд тараагдсан Еврокомиссийн мэдэгдэлд өгүүлжээ. Одоо хэлэлцээр яам газруудын төвшинд хийгдэх юм байна.

Хэмнэлтийн шинэ арга хэмжээ, пүрэв гаригт Грекийн олон нийтийн эсэргүүцлийг дахин гаргалаа. Тээврийн бүх хөдөлгөөн зогсож, албан газрууд ажилласангүй. Үйлдвэрчний эвлэл нь Европын холбооны саммит нээгдсэн өдөр бүх нийтийн ажил хаялт зарласан юм. Антонис Самарасын Засгийн газар 2013 онд 7,8 тэрбум евроныы хэмнэлт гаргахаар төлөвлөсөн байв. Харин хөрөнгө оруулагчид нь тусламжийн ээлжит 31,5 тэрбумын транш өгөхийн тулд дахин 1,4 тэрбум евро хэмнэхийг шахсан байлаа.

Грекийн жагсагчид цагдаагийнхантай ширүүн мөргөлдөөн гаргасан ба энэ үеэр жагсаж явсан 65 настай нэгэн коммунист өвгөний зүрх хаагдажээ. Мөн гурван жагсагч гэмтэл бэртэл авсан байлаа. Энэ өдөр олон улсын нислэгүүд хойшлогдсон байв. Жагсагчид хэмнэлтийн шинэ хатуу арга хэмжээ нь эдийн засгийн уналтыг гаргаж байна хэмээн засгийн газрыг эсэргүүцэж байгаа юм.
 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж