Европын шинэ Ноу-Хауг оруулж ирэхэд анхаарач байна | News.MN

Европын шинэ Ноу-Хауг оруулж ирэхэд анхаарач байна

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Европын шинэ Ноу-Хауг оруулж ирэхэд анхаарач байна

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Итали улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд А.Урсотой уулзаж ярилцлаа.  

Монгол, Итали нь олон зуун жилийн өмнөөс харилцаж ирсэн эртний түүхтэй улсууд билээ. Ромын Папын элч төлөөлөгчид болох Плано Карпини, Вилхельм Рубрук, Марко Поло нарын бичиж үлдээсэн дурсамж нь Монгол, Италийн харилцааны төдийгүй монголын түүхийн үнэт эх сурвалж болдог. Энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн  ой тохиож байгаа бөгөөд энэхүү ойн хүрээнд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Монгол Улсад айлчилж байна.

Мөн энэ үеэр Монгол, Италийн Эдийн засгийн форум зохион байгуулагдаж, Италийн бизнесийн төлөөлөгчид оролцож байгаа нь манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинтой биечлэн танилцах, бизнес эрхлэгчдийн хооронд шууд харилцаа холбоо тогтооход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Монгол Улс Европын Холбооны худалдааны хөнгөлөлтийн ерөнхий системийн “сайн засаглал, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн GSP+” хөнгөлөлтөд 2005 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн хамрагдаж, 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг ЕХ-ны зах зээлд татваргүй нэвтрүүлэх эрхтэй болсноор худалдааг нэмэгдүүлэх таатай боломж бүрдээд байгаа билээ.

Тиймээс хоёр улсын сайд нарын уулзалт хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаан дээр төвлөрч байсан юм.

Уулзалтын дараа Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийсэн юм.

Хэдхэн хоногийн өмнө Португалын Гадаад хэргийн сайд Монголд айлчлаад буцсан. Одоо Италиас 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд ажиллаж байна. Бидний анхаарлаа хандуулж байгаа гол зүйл бол гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр юм. Европын шинэ ноу-хауг оруулж ирэхэд анхаарч байна. Энэ удаагийн Италийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайдтай хийж байгаа уулзалт бол хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны эхлэл болж байгаагаараа онцлог юм. 

2010 оны 4 дүгээр сарын 12

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Temuujin 2010-04-12 198.7.249.103

Har l daa ta nar tsarai marai n bur zasrahaargui huduu bga biz de bi bur oilgohgui yum yaj yawhaaraa yaj yawhaaraa ter deeshee matschdag yum bol Yostoi l ene know how yum bhdaa nohoi doloi

Avatar

Temuujin 2010-04-12 198.7.249.103

hahahahah Europiin shine know-how iig oruulna gej odoo yu gsn ug we HAHA Europiin parliament herhen TSEWERHEN idej uudag know how-iig MONGOLIIN ZASGIIN GAZAR PATENTIIG N HUDALDAJ AWCH BGA gesen bol utga logiciin huwid ene uguulber zuw bh bsiim Za NUHDUU IIM HUN UNUUDUR SAID MAID HIIGED YAWJ BN SHDEE GADAAD SURCH BOLOWSORCH BGA BID NAR SHIG BUH ZALUUS IRGEED OCHIH YOSTOI SHUU EH ORONDOO uE UDMAARAA YADUU BUURAI ORNOOR OWOGLUULAHGEEGUI YUM BOL

Avatar

Зочин 2010-04-12 203.194.118.23

tegeed l yum l bolbol jagsaal tsuglaan uimeen samuun olsoglon uidahgui bn uu ih hurlaa taraana kirgiziig duuraij 7sariin 1g dawnra ch geh shig arai dendnee suuld n bidend l hund tusiishde hedhen hunii togloomnoos bolood bid oorsdiigoo huuhduudee hohiroohiig husej bn gj u

Avatar

Зочин 2010-04-12 202.55.191.37

h*** teneg zandanbalai europiin shine knowhow genuu haha h****** chi huduunii muu mal ter tuhai yamar ch tusuululgui baigaa shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж